Улс төрийн мэдээ

Нийслэл рүү зохицуулагчаар татагдсан Н.Мандуулын оронд З.Төмөртөмөө Чингэлтэйд ирэх хувилбар

2025 онд “Г.Занданшатарыг Ерөнхий сайд болбол түүний хүн гэгддэг З.Төмөртөмөө хотын дарга болох уу” гэх шар мэдээ сошиалаар урсгаж, өөрийгөө нийслэлийн аль нэг албан тушаалд очихоо урьдчилан тандуулж нэг үзсэн З.Төмөртөмөөгийн хувьд энэ удаад Чингэлтэй дүүргийн Засаг даргаар очих яриагаа хөшигний ард хийжээ.

“Улаанбаатар орон сууцжуулалт”-ын захирал гэх албан тушаал дээр очиж үзсэн тэр энэ удаад дүүрэг даргалах нь.

Угтаа Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдээ хариуцуулах таван зохицуулагчтай болж буйгаа зарласны ард НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч болгож буй. Энэ сэлгээг Н.Учрал ч дэмжсэн байна.

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад ахлах зөвлөхийнх нь албан тушаалыг хашиж байсан Ж.Сүхбаатар одоо Н.Учралыг УИХ-ын дарга болох үеэс Ерөнхий сайд болоход нь ч дагаж, зөвлөхийн албан тушаал дээр ирчихсэн яваа.

Н.Учралын дэргэд очсоныхоо дараа НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг Н.Мандуултай сэлгэх саналыг ивж, улмаар албажуулахаар болсон аж.

Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлээс санал зулгаах чухал дүүрэгтээ ордог Чингэлтэй дээр ийн 2027 оноос урьтаж Г.Занданшатар өөрийн томилгоонуудыг зүтгүүлж буй нь эндээс харагдана.

Г.Занданшатар Ерөнхий сайдаасаа буумагцаа өөрийн хүмүүсээ томоохон албан тушаалуудад зүтгүүлсээр яваа. Яагаад огцорсон асуудлаараа өнөөдрийг хүртэл ганц үг дуугараагүй түүний шагнал нь эдгээр, өөрийн хүмүүстээ сандал суудал авч яваа нь.

Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудлаас Д.Тогтохсүрэнгийн оронд нь өөрийн хүн Д.Мөнхсайханыг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” ХК руу татуулж, захирлын албан тушаалд суулгасан юм.

Нөгөө талд МАН-ын 38-ын тал Х.Нямбаатарыг ажлаа өгсний араас нийслэл дээрх хүчээ зузаатгахад гол хүчээ төвлөрүүлж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Э.Бат-Амгаланг зүтгүүлэх дээр урьдач нөхцлөө ийн бүрдүүлж байна гэж харагдана.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Холбоотой агуулгыг хавсаргалаа

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг нь яваад нөгөө нь ирэхээс иргэдэд ямар ашиг гарах вэ

Чиби
Чиби

Энэ төмөртөмөө гэж эр ер нь цүнх баригч, улс төр лүү чадвараа голохгүй зүтгэдэг залуусын сонгодог дүр санагдаад байдаг юм.
Эхнээсээ шоронд орсоор байна даа.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Томилгоо бүрийн цаана улс төрийн тохироо л харагдаад байх юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ардын саналаар цаазалж бай. Цааз авах хүнүүдийг санал нэгтэйгээр бүгд хэлнэ дээ. Асуу цаазла

Зочин
Зочин

Ene bol ajliin chadvaraas iluu heni hun be gedeg asuudal bolj dee

Зочин
Зочин

Чингэлтэй дүүрэг туршилтын талбар биш баймаар байна

Зочин
Зочин

Manduuliig yagaad solih geed baigaa ni sonin l yum

Зочин
Зочин

Songuuliin beltgel ehelsen yum bish uu

Зочин
Зочин

Ажил хийдэг хүмүүсээ үлдээвэл дээр байсан юм биш үү

Зочин
Зочин

Hot dotor alban тушaaliin naimaa l yavj baidag yum shig

Зочин
Зочин

Чадвартай хүнээ тавьж чаддаг тогтолцоо хэрэгтэй байна

Зочин
Зочин

Tomilgoonii ard yamar sonirhol baigaa bol gej bodogdloo

Зочин
Зочин

Нийслэл дээр хүчний хуваарилалт явагдаж байгаа нь ойлгомжтой байна

Зочин
Зочин

Irgediin amidral deer l nuluu ni sain tusah heregtei dee

Зочин
Зочин

Irgediin amidral deer l nuluu ni sain tusah heregtei dee

Зочин
Зочин

Албан тушаал солигдохоос илүү ажил нь урагшлах хэрэгтэй

Зочин
Зочин

Neg taliin humuusee shahah geed baigaa yum uu daa

Зочин
Зочин

tumurtumuu demjine ilvv turshlag udirdah chadwar sain

Зочин
Зочин

demjine

Бат
Бат

За болиоо Мангар бацаан

Зочин
Зочин

үнэхээр чадвартай залуусаа хэрэгтэй суудал дээр тавих нь зөв Мандуулыг дэмжинэ ирээдүйд хотын дарга хийх хүн гэж хардаг

Бал
Бал

Энэ идаа нар даргын суудал дамжаад хэсэж явдаг ямар учиртай юм

Зоч
Зоч

Хагартлааа баяжсан эрх мэдэлтэн өлөн авилгач хулгаачууд ньч жирииин иргэнч бүгд хэсэг баыгааад буцдаг дэлхиии жооохон буянлаг байвуул буцхад нь хэрэгтэй гэдэг үг биии

эмэгтэй
эмэгтэй

Төмстөмөө хүүр идэж ууж байхаас өөр ид шидгүй өлөн нохой.

Иргэн
Иргэн

Цөвүүн цагт хүний адагууд нь улс төрч болдог цаг юм даа

дамба
дамба

МАНгаруудын малнууд ...

Зочин
Зочин

Зандан эргүү ацыг ягЕӨК бллгож харагдаач монголоос зайл да минь

Зочин
Зочин

Мандуул аятайхан юм хийгээд явж байхад солих хэрэг байна уу?....Яасан ч их хооио сэлгээ хийх юм? Өөр үр дүнтэй хийх ажлаа олохгүй ТЭМТРЭЭД мунгинаад байна уу даа?

Зочин
Зочин

Энэ хэдэн хүмүүсээс чинь өөр толгойтой хүмүүс байдаггүй юмуу. Тойруулаад л наймаа хийж байгаа аятай бх юм.

Цэцэгмаа
Цэцэгмаа

Цэцэгмээ. БАТ амгалан чадахгүй

Зочин
Зочин

Мандуул шиг хүн өнөөгийн монголын нийгэмд хэрэгтэй хүн. Хөгжлийн банкыг зүгшрүүлсэн, Чингэлтэй дүүргийн ажлыг босгосон, одоо Ерөнхий сайд болговол…

Зочин
Зочин

Уаазалж төрөөс зайлуулж байхгүй бол бөсны ялаа шиг дүнгэнээд эргээд дутуу идсэн боохой шиг 7 эргэж зулгааж байна

Холбоотой мэдээ

Back to top button