СпортСПОРТ

3x3 Үндэсний дээд лигийн сүүлийн цуврал энэ мягмар, лхагва гарагт болно

Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3x3 Үндэсний дээд лигийн 2026 оны улирал амжилттай үргэлжилж, шийдвэрлэх мөчдөө ирээд байна. Энэ удаагийн лиг эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд улирлын турш нийт 6 цуврал (Stop) тэмцээнээс бүрдэж байгаа юм. Цуврал бүрд багууд аваргын төлөө өрсөлдөж, эрэгтэй багууд олон улсын FIBA 3x3 Challenger тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж буй.

Энэ улирлын сүүлийн тэмцээн болох Stop-6 энэ сарын 16-17 буюу мягмар, лхагва гарагуудад “Park 3x3 Garden”-д  зохион байгуулагдах бөгөөд аварга баг БНХАУ-д болох Beijing Challenger тэмцээнд оролцох эрх авна. Мөн Stop-6 тэмцээний дараа улирлын нийт оноог нэгтгэн гаргаж, шилдэг багуудыг тодруулж мөнгөн урамшуулал гардуулах юм.

Өмнөх 5 стопын дараах байдлаар 3x3 Үндэсний Дээд Лигийн эрэгтэй чансааг ‘Sansar’ баг тэргүүлж байгаа бол эмэгтэй чансааг ‘Sukhbaatar Altan-Od’ баг тэргүүлж байна. Лиг энэ оны 4-р сараас эхэлж хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж байгаа билээ. Эхний таван цуврал |Stop| тэмцээнээс FIBA 3x3 Challneger тэмцээний эрх авсан багуудыг танилцуулбал:

  • Stop 1: Zavkhan Sainscore  (Lion City Challenger)
  • Stop 2: Kharkhorum Burenscore ( Batam City Challenger)
  • Stop 3: Sansar M Bank  (Uenohara Challenger)
  • Stop 4:  Kharkhorum Burenscore  (Hanchuan Challenger)
  • Stop 5: Sansar M Bank  (Hongcheon Challenger) багууд тус тус аваад байна.   

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button