Нийгэм мэдээСПОРТ

Б.Ариунцэцэг ДАШТ-ий эхний өдрийн тоглолтоос нийт 15 оноо авчээ

Монгол Улсын залуучуудын шигшээ багийн тоглогч Бат-Эрдэнийн Ариунцэцэг FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн тоглолтоос авсан нийт оноогоороо бүх эмэгтэй тоглогчийн гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Польшийн Жулиа Базан, Австрийн Стелла Попп хоёр хамгийн өндөр оноо буюу 16 оноо авсан бол манай шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг 15 оноо авсан юм. Б.Ариунцэцэг 15 онооныхоо 9-ийг Герман, 6-г Кени улсын багтай хийсэн тоглолтоос авчээ.

Тэр нутагтаа зохион байгуулагдсан хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм. Анх 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “FIBA 3x3 U18 World Cup” болон одоо зохион байгуулагдаж буй  “FIBA 3x3 U23 World Cup” тэмцээнд Монгол Улсын шигшээ багт тоглож байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Akhmad khun
Akhmad khun
2024-09-12 13:12

23 nastai gehed Ireeduitei sagschin okhin bainaa.

Холбоотой мэдээ

Back to top button