Орон нутаг

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн 980 гаруй малыг устгалд оруулжээ

Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргийн алба хаагчид энэ сарын 03-ны өдрөөс эхлэн голомтод ажиллаж байна.

Тус ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, ахлах ахлагч Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, ахлагч Ч.Нямбаяр нарын таван цэргийн алба хаагч өвчилсөн малыг устгалд оруулах, зөөж тээвэрлэх зэрэг эрсдэлтэй бөгөөд хүнд хэцүү ажлын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын өгсөн мэдээллээр Булган, Үенч суманд 137 өрхийн 1178 толгой мал өвчилснөөс одоогийн байдлаар 980 гаруйг нь устгалд оруулаад байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button