НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хэчнээн чанартайг нь хийсэн ч шүлхий туссан малд “Цагаан тариа” ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

-“Цагаан тариа” шүлхий өвчнийг эмчилдэг гэдэгт итгэсэн малчид малаа антибиотикоор “угжсаар”-

Хэд хоногийн өмнө нэгэн малчин ах маань утсаар холбоо барив. Нэлээд сандарч, тэвдэж байгаа нь илт. “Манай нутагт шүлхий гараад ёстой баларч байна. Манайх 100 гаруй үхэр, 850 богтой. Лав 20 гаруй үхэр эвгүйдчих шиг боллоо. За, тэр “Цагаан тариа”-г л тарьвал шууд эдгэрдэг гэнэ. Эндээс олддоггүй ээ. Хот газар элбэг байх. Наанаасаа хэдэн шилийг гялс явуулаадах” гэв.

Би гайхан “Цагаан тариа” тарих нь яг зөв үү. Та эмчээс зөвлөгөө авсан уу” гэж лавлахад “Малын эмчээс асуугаагүй. Юун тэгээд явж байх манатай сууна. Манай нутгийнхан “Сайн” гээд л аваад, малдаа тариад байх юм. Бодвол шүлхий өвчнийг нам дардаг юм байлгүй. Гялс л наанаасаа олоод, нааш нь дайгаадах. Энд ёстой сүйд болж байна” гэлээ.

Жилийн жилд Монгол Улс шүлхий өвчинд “дарлуулдаг”. Тэр тусмаа энэ удаа бүр ч даамай тархан, он дамжин халдварлаж буй. Одоогоор 16 аймгийн 100 гаруй суманд шүлхий өвчин тархаад байгаа өнөө цагт манай ах шиг яах учраа олж ядан сандарсан, мэдлэг, мэдээлэл дутмагаасаа болж малдаа буруу тариа хийн, хохирч буй малчин хэчнээн бол.

Шүлхий өвчинд “Цагаан тариа” үйлчилдэг үү. Энэ өвчнөөр өвчилсөн малд “Цагаан тариа” хийх нь зөв үү. Бид энэ удаа эл асуудлыг хөндлөө.

Т.ТУНГАЛАГ: ШҮЛХИЙ ТУССАН МАЛД “ЦАГААН ТАРИА” ХИЙХ НЬ МАШ БУРУУ

/МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга/

Мал эмнэлгийн ямар ч байгууллага шүлхий өвчин туссан малд “Цагаан тариа” хий” гэсэн зөвлөмж, зөвлөгөө малчдад хэзээ ч өгдөггүй. Өгөх ч учиргүй. Малчид албан бус мэдээлэл, дам сургаар сонссондоо итгэн, малдаа тариад байгаа юм. Үүнийхээ горыг малчид л амсдаг, цаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө хохирч буй нь харамсалтай.

Малын мах, сүү стратегийн хүнс. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй, шууд дур мэдэн “Цагаан тариа” хийх нь хүнсний аюулгүй байдалд маш их аюултай. Энэ тариаг тарьсан малын маханд их хэмжээний антибиотик шингэдэг. “Цагаан тариа” олон удаа тарих тусам тэр хэрээр малын мах хүнс бус хор болох эрсдлийг дагуулдаг.

Шүлхий туссан малд “Цагаан тариа” тарих нь маш буруу. Эцэнхий, туранхай, дархлаа сул малыг хоргодох, халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлэхийн тулд хийдэг тариа байхгүй юу, уг нь. “Цагаан тариа” шүлхий өвчнийг эмчилдэг тариа биш гэдгийг дахин, дахин тодотгоё.

Шүлхий өвчний вакцины оронд “Цагаан тариа” тарьж болно гэсэн буруу ойлголт малчдад байна. Шүлхийг дарна, урьдчилан сэргийлнэ гээд энэ тариаг хийлээ гэж бодоход малынхаа махыг антибиотикдож байна гэсэн үг. Тэгээд өнөөх малаа хүнсэндээ хэрэглэнэ, худалдан борлуулна. Маш буруу, аюултай зүйл болоод байгаа юм. Үүнийг мал эмнэлгийн газрууд, мэргэжлийн байгууллагууд үргэлж анхааруулсаар ирсэн. Гэвч таслан зогсоож чадахгүй байна.

ХЭЧНЭЭН ЧАНАРТАЙГ НЬ ТАРЬСАН Ч ШҮЛХИЙ ӨВЧИНД “ЦАГААН ТАРИА” ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Мэргэжлийн байгууллагын байр суурь ийм байна. Монголчуудын нэрлэж заншсан “Цагаан тариа” дотроо 5-6 төрөлтэй. 100 мл хэмжээтэй нь дунджаар 30.000-40.000 төгрөгийн үнэтэй. Малд тарихдаа 20-25 кг тутамд 1 мл тун гэж тооцон, 3-4 өдөр хийдэг. Өвчин нь хүндэрсэн үед эл тунг 2-3 дахин нэмж болно. Тэгэхээр нэг шил “Цагаан тариа” ганцхан л үхэрт хүрэлцэнэ гэсэн үг.

Өч төчнөөн мөнгөөрөө, хэчнээн чанартайг нь худалдаж авсан ч эл тариа нь шүлхий өвчинд үйлчлэхгүй, нөлөөлөхгүй. Үүнийх нь горыг малчид л амсан, хөрөнгө, мөнгөөрөө хохирч үлдсээр байгаа харамсалтай. Нөгөө талд малын эм, тариа үйлдвэрлэгч, худалдан борлуулдаг хэсэг байгууллага, хувь хүмүүс башийж буй нь өөрөө гол асуудал. Үүний сацуу шүлхий өвчнийг жил бүр гаргах, малчдад “Цагаан тариа”-г шахах ашиг сонирхол тэдэнд байдаг гэх хардлага хаана, хаанаа бий.

МАЛЧДАД ХУДАЛ ХЭЛЖ, ИТГҮҮЛЭЭД ТАРИАГАА ЗАРДАГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ

Малчид хөдөө алс амьдардаг. Яг тухайн тарианы үйлчилгээг сайн мэдэхгүй, мэдээлэл дутмагийг нь ашиглан, албаар “Цагаан тариа”-л сайн. Шүлхийг эмчилдэг” гэж худал хэлэн, итгүүлээд зарчихдаг тохиолдол цөөнгүй гардгийг албаныхан онцолж байлаа. Бусдад ингэж хууртсан нэгэн малчинтай бид холбогдлоо. Түүнийг Ж.Саранхүү гэдэг.

МАЛЧИН Ж.САРАНХҮҮ: “ЦАГААН ТАРИА”-Г Л ТАРЬВАЛ ЭДГЭНЭ” ГЭЖ ХУДАЛ ХЭЛЭЭД НАДАД ЗАРСАН

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин тэрбээр “Энэ жил манай мал шүлхий тусан, 10 гаруй үхэр өвчилсөн юм. Хөдөөгийн надад ямар юмных нь мэдэх юм байх вэ. Дэмий саахалт айлаасаа асуухад “Цагаан тариа” хийсэн нь дээр” гэсэн. Тэгэхээр нь малын эм, тариа борлуулдаг нэг газраас авсан юм. Яг ямар нэртэй газар байсныг санадаггүй ээ, мартчихаж.

Сайн үйлчилгээтэй эсэхийг нь мэдэхгүй тул нэлээд тодруулсан. Тэгэхэд “Энэ өвчнийг ганц нам дардаг эм бол “Цагаан тариа”. Шүлхий гарсан бүхий л газарт энэ тариаг хийж байгаа. Та эргэлзэх хэрэггүй. Бид танд хамгийн сайныг нь өгнө. Үр дүн нь хэдхэн хоногийн дараа гарна. Танай мал шууд эдгэрнэ” гэсэн юм. Би итгээд, найман шилийг 250-иад мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд зургаан үхэртээ тарьсан. Хоёр нь гайгүй тэнхэрсэн. Дөрвөн үхэр ер дээрдээгүй. Аймгийнхаа мал эмнэлэгт хандаад устгаж, булуулсан.

Хоёр үхэр маань яг “Цагаан тариа”-ны буянаар тэнхэрсэн эсэхийг мэдэхгүй. Магад хөнгөн туссан байж мэднэ” гэв.

Ашиг олж, бүтээгдэхүүнээ борлуулж л байвал бусад нь падгүй гэсэн шиг ханддаг, хүнлэг бус сэтгэлтнүүдийн “бай” малчид болж буйн нэгээхэн жишээ энэ. Нөгөө талаар мэргэжлийн байгууллага анхааруулсаар байхад шүлхий туссан малдаа дур мэдэн “Цагаан тариа” хийж буй нь малчдын буруу.

О.ЧОЙЖОО: УЛСААС МАЛЧИН БҮРД ХЭДЭН ЗУУН “ЦАГААН ТАРИА” ҮНЭГҮЙ ӨГӨӨД Ч ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ДАРАХ БОЛОМЖГҮЙ

Одоо бид уншигч та бүхэнд мэргэжлийн эмчийн байр суурийг хүргэе. Бидний ярилцсан хүн бол малын эмч О.Чойжоо. Мал эмнэлгийн чиглэлээр зөвлөх болон дуудлагын үйлчилгээ үзүүлдэг тэрбээр “Шүлхий туссан малд “Цагаан тариа” хийх нь буруу. Ямар нэгэн өвчний шинж тэмдгийг арилгах, дархлааг нь дэмжихийн тулд л малд тарьдаг тариа шүү дээ. Шүлхий өвчнийг дарах, эсэргүүцэх үйлчилгээ “Цагаан тариа”-нд байхгүй. Энэ өвчнийг эмчлэх сонгодог эмчилгээ биш, арга ядсан арга. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол “Цагаан тариа” бус вакцин. Мал нь халвар авсан малчинд улсаас хэчнээн зуун ширхэг тариа үнэгүй өгөөд ч нэмэргүй, шүлхийтэй тэмцэх бодит арга, зөв гаргалгаа биш.

“Цагаан тариа” тарихад тухайн малын маханд антибиотик шингэн, тодорхой хугацааны дараа биеэс нь гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй байхад хүнсэнд хэрэглэх аюултай.

Энэ тариаг тарьлаа гээд тухайн мал биедээ насан туршдаа антибиотик агуулахгүй. Мэдээж “Цагаан тариа” гадагшилсны дараа хүнсэнд хэрэглэж болно. Эмчийн зөвлөгөө, эмийн зааврыг дагаж мөрдөх чухал. Малдаа антибиотик тарьчихаад хүнсэндээ хэрэглэвэл тухайн хүний буруутай үйлдэл, хариуцлагагүйнх.

ШҮЛХИЙ ӨВЧИН ТУССАН МАЛЫГ ЭМЧЛЭХ НЬ ХАМГИЙН ЯДМАГ, БУРУУ АРГА

Шүлхий туссан малыг эмчлэх эмчилгээ дэлхийд байхгүй. Энэ өвчнөөр өвчилсөн малаа эмчлээд л байвал шүлхийгээс хэзээ ч салахгүй. Шүлхийтэй тэмцэх хамгийн оновчтой нэг л арга бий. Тэр нь өвчилсөн малыг шууд устгаж булан, шүлхий тусаагүй малд вакцин тарих, хорио цээр тогтоох.

Шүлхий өвчин жил бүр их, бага хэмжээгээр гардаг. Халдвар авсан тул гадаад орчинд шүлхий өвчний вирусийг тараасаар байдаг. Нэг малыг эмчлэхэд хэр хугацаа зарцуулах вэ. Тэр хугацаанд өнөөх мал нь дахиад хэдэд халдаах вэ гэдэг өөрөө гол асуудал. Товчоор хэлэхэд, халдварлах чадвар нь коронавирусээс хэд дахин илүү шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчлэх нь хамгийн ядмаг, буруу арга.

Монгол Улсад шүлхий өвчин тархаагүй сум, орон нутаг цөөнгүй бий. Шүлхий туссан малыг нэн даруй устган, эрүүлийг нь аль болох даруй вакцинжуулах хэрэгтэй.

МАХНЫ ЭКСПОРТОД ЧӨДӨР БОЛСОН ШҮЛХИЙ

Нэгэнт шүлхийн тухай ам нээснийх нэг зүйлийн талаар заавал ярьмаар байна. Энэ бол хүнсний аюулгүй байдал. Шүлхий туссан малаа эдгэрэхээр нь монголчууд хүнсэндээ хэрэглэдэг. Монгол Улс малынхаа махыг гадаад руу экспортлох зорилго тээж яваа. Үүнд шүлхий үргэлж саад болно. Учир нь гадаад хүмүүс шүлхий туссан малын мах идэхийг хэзээ ч хүсэхгүй.

Монгол малын мах жинхэнэ органик, эрх дураараа бэлчин, тэдэн төрлийн өвс, ургамал иддэг гэж сурталчилдаг. Гэтэл гоц халдварт өвчин тусаад эдгэрсэн малын махыг эко, органик гэж хэлэх, тодотгох боломжгүй. Тэгэхээр бид малынхаа махыг гадаад руу экспортлохын тулд хамгийн багадаа таван жилийн хугацаанд Монголд малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй, өвчлөөгүй байх ёстой. Энэ бол наад захын шаардлага. Тэгж байж малынхаа махыг экспортлох боломж бүрдэнэ. Жилийн жилд Монголд шүлхий гарахын хэрээр мах импортлогч орон болох боломжийг хааж, холдуулж байгаа хэрэг” гэлээ.  

Бид дараа нь шүлхий өвчин гарсан хэд, хэдэн аймгийн малчидтай холбогдон, энэ асуудлаар тодрууллаа.

О.ГЭРЭЛТСҮХ: МАЛЧИД “ЦАГААН ТАРИА” ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ЧИНЬ ШҮЛХИЙГИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛДЭГ Л БАЙЛГҮЙ ДЭЭ

/Завхан аймгийн Алдархаан сумын малчин/

Би төрсөн нутагтаа мал маллаад 11 жил амьдарч байна. Энд, тэнд шүлхий гарлаа, ёстой хэцүүдүүлж байна гэж дуулдсанаас манай нутагт гайгүй байсан юм, уг нь. 10 гаруйхан хоногийн өмнө манай энэ хавиас шүлхий илэрлээ. Нэг гарахаараа ёстой хиаруулдаг өвчин байна. Яг л коронавирус шиг ёстой аймар. Нүдэнд үзэгдэж, гарт баригддаг бол малаа өвчлүүлэхгүй аргалаад байх сан. Гэтэл тэгэх боломжгүй нь гачлантай. Нэг голын усаар ундаалдаг, бэлчээр нь нэг тул хэний ч мал шүлхий тусахгүй, бусдынхад халдаахгүй гэсэн баталгаа алга.

Манай 20-иод үхэр, 10 гаруй богоос лав шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Аймаг, сумынхаа мал эмнэлгийн газарт хандчихсан байгаа. Үнэндээ яах учраа олохгүй хэцүү л байна. Дэмий л “Яах вэ” гэж гайхан, сандрахаас өөр чадах юм алга. Бусдын адил “Цагаан тариа” малдаа тарих гээд нэлээд хайлаа, хөөцөлдлөө. Олддоггүй ээ. Шүлхийг далимдуулаад үнэ нь өссөн сурагтай. Аймаг руу захьсан. Юу болох нь уу. “Цагаан тариа” шүлхийн эсрэг үйлчилгээтэй эсэхийг мэдэхгүй. Хүмүүс л малдаа тариад байгаа юм чинь сайн л байлгүй дээ” гэв.

Л.ЭНХБАТ: ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ТАЛААРХ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ МАЛЧДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА

/Дорнод аймгийн малчин/

Энэ жил манай аймагт шүлхий өвчин гарангуут манайх малдаа вакцин хийлгэсэн. “Алзахгүй байх” гээд маадгар сууж байтал манай мал шүлхий тусчихлаа. Цагаа тулахаар вакцин хийлгэсэн мал ч халдвар авдаг юм байна. Нэг хэсэг ёстой хэцүүдсэн. Одоо овоо намжиж байна. Шүлхий туссан ихэнх мал эдгэрсэн. Мал шүлхий тусан, сандрахдаа дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрлээ.

Манай эндхийн малчид бүгд малдаа “Цагаан тариа” хийлгэсэн. Шүлхийн эсрэг үйлчилгээтэй, яг нэмэр, тус болсон эсэхийг мэдэхгүй. Малын эмийн сангаас очиж авахаар чухам л чанартай, сайн гэж магтаад худалддаг юм. “Сайн гэсэн ч муу гэсэн ч хөдөөгийн малчин юугаа мэдэх вэ” гэж боддог юм байлгүй.

Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас малчдад энэ талын мэдээллийг сайн өгч байх хэрэгтэй байна. Одоо цагт малчид бид хүссэн цагтаа зурагтаар, цахим орчноос мэдээлэл авах боломжтой болсон. “Шүлхий өвчин гарлаа” гэдэг бус яг яаж эмчлэх, хэрхэн сэргийлэх талын мэдээлэл малчдад хэрэгтэй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Шүлхий Монголд шинэ өвчин биш. Жилийн жилд монголчууд шүлхий өвчинд дарлуулж, өчнөөн мянган малаа алдсаар ирсэн. “Шүлхий өвчин гарлаа. Тэдэн мал хорогдлоо” гэж дэмий халаглан, тархахаас нь сэргийлж байгаа нэртэй арьс дэвсэхээс өөр хийж чадах зүйл бидэнд алга. Шинэ гарц, гаргалгаа олвол олох хугацаа болсон уу гэвэл болсон. Гэтэл өнөөдөр малчид шүлхийн эсрэг яг хэрхэхээ сайн мэдэхгүй, ямар ч үйлчилгээ, нөлөөгүй “Цагаан тариа”-г хайгаад давхидаг нь хэвээрээ байгаа нь бидний арчаагүйнх гэхээс өөр юу гэх вэ.

Монголын хөдөө аж ахуйн салбарт шүлхийгээс илүү гарз, хохирол учруулж буй өвчин үгүй. Хорио цээрийн дэглэм, малын устгал гээд олон тэрбум төгрөгөөр хэмжих хохирол учирсаар, улсын төсвөөс урссаар. Шүлхий өвчинтэй тэмцэх зардал жилээс жилд өссөөр. 2001 онд 3,4 тэрбум байсан бол 2016 он гэхэд 28,3 тэрбум төгрөг болжээ. Нөгөө талаар хэсэг бүлэг хүмүүсийн ашиг орлогыг хаахгүйн тулд шүлхий өвчинтэй стандарт, ном журмынх нь дагуу, тэмцсэн шиг тэмцдэггүй гэх хардлага олны дунд бий. Шүлхий өвчнийг дагаад олон бизнес “цэцэглэж”, малчдын зовлонгоор халаасаа “дүүргэж” байгаа юу гэвэл дүүргэж байгаа.

Авто машины дугуйг ариутгалын бодисоор шүршин, арьсан дээгүүр гаргасан болоод өнгөрч буй нь нүглийн нүдийг гурилаар хуурч буйгаас өөрцгүй. Хэдий болтол ийм хоцрогдсон арга, болхи технологиор шүлхийтэй тэмцэх вэ. Тиймээс шүлхийтэй тэмцэхэд шинэ арга, технологи ашиглахыг уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-05 08:25

M#lchidiin tom tolgoinoos bolood hunsnii ayulgui baidal mash ih aldagdaj bga

Зочин
Зочин
2022-01-05 08:26

Negent n owchin awsan bol ugasaa hag biyer n haldeariin virus mash huchteigerr tarhsan bga teriig neg muu tariagaar gants udaa tariad Edgeeh bolomj bhku. Tsagaan taria tarisan ym chn odoo zvgr gd m#liinhaa mah suug zarj bga m#lchid Zondoo bga.

Зочин
Зочин
2022-01-05 08:27

Шүлхийтэй махыг яахав хараад таньж болох бх харин сүүг нь бол мэдэх боломжгүй ийм болхоор м�##�чидаас мах сүү авах дургүй.

Зочин
Зочин
2022-01-05 08:28

Күэ намайг бага байхад л шүлхий байсан одоо хүртэл шүдний өвчин хэвээрээ л байна энэ олон жил болход ганц гарг�##�гаа ганц өөр арга зам хайгаад олчиж чаддаггүй юм бхдаа

Зочин
Зочин
2022-01-05 08:29

Jil bolgon l gardag owchin bhd ene heden m#lchid n uridchilsan arga hemjee ntr awaad m#laa hamgaalaad baij boldoguui ym bhdaa tegcheed ichku shulhiitei m#liin mah suugee zarj hunuuat ayul uchruulna

Зочин
Зочин
2022-01-05 08:30

Har uhaanaar bodson ch gsen yaj gants tariand zvgr bolhow dee.

Зочин
Зочин
2022-01-05 08:32

Ter emiin sanch nar ch gsen ashig olj bwal gj boddog ym bhdaa sain heleed Zowlood zow emiin ogchij boldogguu ym bhdaa bhku bol oor haanaas awj bolohiin helj ogood. M#lchid n ch gsen odoo ym hogjchihood bhad unshij sudlaad sain em tan awaad uridchilan sergiilj bolsooguui ymu

Зочин
Зочин
2022-01-05 16:34

Shvlhii owchin tussan m#liig ustgaj tarhahgvi talaas ni yaraltai arga hemjee awdag baisan getel odoo tsagaan tariagaar tariad edgegeg gesen heseg hvmvvsiin biznes m#lchdiin tolgoig ugaaj bna daa . Yaj ch bodson ter ayultai owchin gants tariand ustaj vgvi blohgvi baihaa

Малчин
Малчин
2022-01-05 17:27

Тунг�##�аг даргаа, Цагаан тариаг яагаад шүлхийн эсрэг хэрэглэж болохгүйн үндэслэл нь юу вэ? Цагаан тариа турж эцсэн м�##�ыг яаж дэмждэг вэ? Цагаан тариаг дархлааг яаж дэмждэг юм бэ? Цагаан тарианы урьдчилан сэргийлэх үйлдлийн механизм юу вэ, яаж ажиллаад өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлдэл үзүүлээд байна вэ? гэдгийгээ тайлбарлаад, мэдээлэл өгөөч.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл
2022-01-05 18:27

Цагаан тариа м�##� хорогдох, өвчин тусахаас сэргийлдэг гэж �##�баны том дарга ярьж суудаг нь ичгүүртэй. Цагаан тариа буюу Пен стреп нь хоёрлосон антибиотик, нянгийн гар�##�тай х�##�дварт өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэдэг. Х�##�дварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд вакцин болон дархлаат ийлдэс хэрэглэнэ. Шүлхий өвчний үед антибиотик хэрэглээд зарим м�##� гайгүй болж байна гэдэг нь нянгийн хоёрдогч х�##�дварыг эмчилж хүндрэхээс сэргийлж байгаа хэрэг. Вирусын өвчин нь үргэлж нянгийн х�##�двараар хүндэрснээс болж үхэл, хорогдол нь ихэсдэг.

Mal naraa
Mal naraa
2022-01-05 20:01

Tsagaan tarial hii gj m#liih n emch m#l emnelgiin tasgiin bvn n helj oorsdoo zarj m#lchid bvgd l hj bn

Зочин
Зочин
2022-01-05 20:12

bagtsiinaa hiihgvi umaa m#lchid yaahaan medehgvi l bna

Зочин
Зочин
2022-01-06 01:33

Чтэгээ

Вакцин
Вакцин
2022-01-06 14:51

Тэгээд тэр вакцин нь олдохгүй байгаа юм бишүү. Вакциныг нь овоохон үйлдвэрлэгч дээ. Тэгэхгүй бол үндэсний аюулгүй байд�##� юу болох вэ.

Зочин
Зочин
2022-01-07 18:20

хүн м�##�ын өвчин ч газар авч хэцүүдэх нь дээ хөөрхий

Малчин
Малчин
2022-01-07 21:27

Сэлэнгэ аймаг Орхонтуулд шүлхий гархад сумын эмч нь цагаан, улаан тариа тарь гдг заавар өгснөөр ихэнхи м�##�чид Эрдэнэтийн барааны захаас тэр тариаг нь авч тарьсан эдгэж л байнлээ харин тэр тарианы үнэ нь тэнгэрт хадсан

Зочин
Зочин
2022-01-08 03:25

hytaduudad zarchihaach shulhiidsen m#laa

Малчин
Малчин
2022-01-08 10:39

Хэдэн жаран дамжаад гараад л байхад одоо болтол эмчлэх аргаа олоогүй байна гэдэг манай улсын төр засаг ,м�##� эмнэлэг ,нөгөө сүрхий эрдэмтдийн хэр хөөрхийлөлтэй нь харагдаж байна.
Гадаад орнуудын байдлаар бараг худ�##� хэлсэн хүнд үхсэнийг ч амьлуулах хэмжээнд хүртэл шинжлэх ухааны с�##�бар нь хөгжичхөөд байхад манайхан эмчлэгдэхгүй өвчин гэдэг үгээр л хэдэн м�##�чидынхаа амыг таглах юм даа.

Отгон
Отгон
2022-01-24 06:57

Шүлхий өвчин Баруун аймгийг нөмөрлөө
Шүлхийг зогсоох аргыг яагаад хэлэхгүй байгаа юм
1.Хорио цээрийн дэглэм ээ барихгүй Хүн. Машины хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байна Аймгаас аймаг.сумаас сум дамжиж машин техник.хүнээр дамжиж байна
2.Өвчилсөн м�##�ыг устгахгүй болохоор х�##�дварын тарх�##�т даамжирч байна
3.Эрүүл сүргийг вакцинжуул�##�т хийгдэхгүй байна
4.Х�##�дваргүйжилт хийгдэж чадахгүй байна
Иймд өвчин тарх�##�гүй яахав
Вакцин.Цагаан тариаг хувь хүмүүс зараад м�##�чид ЦАГААН тариа болон вакцин тарьж байна
М�##�ын эмчийн хэрэггүй боллоо Нэр хүнд байхгүй боллоо
Хян�##�т гэж байна уу

Зочин
Зочин
2022-01-24 07:00

Батсүх гэдэг Луйварчин вакцин зараад м�##�чдыг өөрсдөөр нь м�##� тариулдаг боллоо

Зочин
Зочин
2022-02-08 22:26

odoo tgd ulsiin m#l emlegiin dargiin zvgees ymr onch mergen shiidwer garagsan ym iimerhvv hiih ajilgvi suudliin bogloonvvdiig solimoor ym

Зочин
Зочин
2022-05-10 23:22

шүлхийн вакциныг гуянд хийж болох уу

Холбоотой мэдээ

Back to top button