Тайландад коронавирусээр халдварласан эмэгтэйг 48 цагийн дотор эдгээжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр Тайландын Эрүүл мэндийн яам шинэ төрлийн коронавирусээр халдварласан эмэгтэйг 48 цагийн дотор эдгээснээ зарлалаа.
Эмчилгээний багийн ахлагч Кренсак Аттипорнванич холбогдох хэвлэлийн бага хурлын үеэр, хэвтэрт орсон байсан 71 настай хятад эмэгтэйд эмчилгээ хийж эхлэхэд 12 цагийн дараа босож, сууж чаддаг болсон ба 48 цагийн дараа гэхэд вирусийн идэвх нь сөрөг болсон талаар тэмдэглэсэн байна.
Тайландын эмч нар томууны эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг ДОХ-ын эмчилгээнд ашигладаг бүтээгдэхүүнүүдтэй хольж найруулан гаргаж авсан коктейлийг эмэгтэйд уулгажээ. Энэ нь ийнхүү үр дүнгээ түргэн хугацаанд өгсөн тул хүлээн зөвшөөрөх лабораторийн шинжилгээнд хамруулаад буй аж.
Шинжилгээний хариуг тус улсын Эрүүл мэндийн яам хүлээж байгаа бөгөөд, чанарын баталгаатай нь нотлогдвол олон улсын хэмжээнд зарлахад бэлэн байгаа гэлээ.
Х.ЭРХЭС
ЭХ СУРВАЛЖ: AFP











