СпортСПОРТ

Ш.Энхийн-Од NBA-ын тав дахь багтайгаа бэлтгэл хийлээ

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын 2026 оны драфтын нэгдүгээр тойрог энэ сарын 23-нд Нью-Йорк хотын "Barclays Center"-т болно. Драфт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн сонголт энэ сарын 24-нд зохион байгуулагдах хуваарьтай байна.

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од драфтад нэрээ дэвшүүлээд буй. Ш.Энхийн-Од NBA-ын Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Орландо Мэжик болон Даллас Маверикс багийн бэлтгэлд хамрагдсан байна. Тэгвэл Ш.Энхийн-Одын драфтаас өмнө бэлтгэл хийсэн сүүлийн баг нь Мемфис Гриззлис боллоо. Ингэснээр тэрбээр NBA-ын таван багийн бэлтгэлд хамрагдлаа.

Энэ тухай МУГТ Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа "Хүү маань яг одоо сүүлийн баг болох Memphis Grizzlies багийн бэлтгэлд орлоо. Та нар минь сайхан зүйл бодож ерөөгөөд өгөөрэй" хэмээн бичжээ. Дашрамд дурдахад, энэ жилийн драфтад 71 тоглогч нэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэгч баг авдаггүйээ

Холбоотой мэдээ

Back to top button