Улс төрийн мэдээ

"Туулын хурдны зам"-ын ₮2.3 их наядыг боловсрол руу шилжүүлнэ гэх Н.Учралын болчимгүй үг

Туулын хурдны зам нь Монголын анхны хурдны авто зам бөгөөд нийт 32.2 км үргэлжлэх асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолойтой, олон улсын стандартад нийцсэн зам юм. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажил түр зогсчхоод буй.

Зогсоосон гол эзэн нь Ерөнхий сайд Н.Учрал. Өдгөө гүйцэтгэгч компанид ₮500 тэрбумыг олгосон, "Туулын хурдны зам"-ын төсөв дээр хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Хоёр сарын өмнө тус төслийг түр зогсоох үеэр Н.Учрал "Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа ажлаа үргэлжлүүлэхэд асуудалгүй" хэмээж байсан. Гэтэл өчигдөрхөн боловсролын салбарынхантай уулзах үеэрээ "2.3 их наядаар Туулын хурдны замыг барьж байснаас 2.3 их наядыг Боловсролын яаманд шилжүүлчихвэл сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдчих юм байна гэж ойлгосон" гэж яриад зогсож байх юм.

Угтаа "Туулын хурдны зам" бол нийслэлийн төсөв болон гадаад зээл, бондын эх үүсвэр байхаар төлөвлөгдсөн.

Нэг талд, Нийслэлийн урт хугацааны бодлого, төсөв, төлөвлөгөөний үндсэн дээр төвлөрүүлсэн төсөв. Боловсролын яаманд зоргоор шилжүүлчхэж болохгүй. Мөн "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгч China Hyway group limited гэх компани Олон улсын арбитрын шүүхэд хандаж болохуйц нөхцөл байдал үүсчхээд буй. Хэрэв шүүхэд хандвал манай Засгийн газар хариуцлага хүлээнэ. Тэгэхээр Н.Учрал хаа газар очиж өөр төслийн төсвийг займчуулж өгөх талаар ярих бус "Туулын хурдны зам"-ынхаа төсөвт хурдхан хяналт, шалгалтаа хийж, алдаа байвал засаад урагшлахад санаа зовних хэрэгтэй болчхоод байна.

Ташрамд дурдахад, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам төслийн гэрээг БНХАУ-ын компанитай нийслэлээс төлөөлөөд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хэрэгжилт, хүлээх үүрэг нийслэлд бий. Уг замын трасст өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Байгаль экологийг сүйтгэхгүй хадгалж үлдэх, татварын мөнгө буюу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах байдлаар төслийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссаны дараа асуудлыг шийдвэрлэнэ" хэмээсэн билээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Нямка наад муу ухралыг чн зүгээр ч 1 алиа бацаан гж хэлээгүймшдэ

Зочин
Зочин

Алиа бацаан

Хорлоо
Хорлоо

Боловсролын яаманд тэр их мөнгө ирвэл хужаа Энх-амгалангийн суганы үс Алтангэрэлийн гараар орж авилга болоод л дуусна даа. Сургууль цэцэрлэгийн барилга барьдаг компаниуд бүгд авилгач новшыг нь мэднэ. Энх-амгалан ч сонгуульдаа тэр мөнгөнөөс нь ашиглана.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хамтарч ажиллах гадны компани, Улс хоорондын хэлэлцээр шийдвэр Юу ч биш болж байна уу Тэс хөндлөн тэнэгтээд явчихлаа. Энэ Ерөнхий сайд үнэхээр Жулдаад байнаа. Хотын өмнөх даргыг ажлаа сайн хийгээд байна гэж эрж явсан махаараа солисон. Өчүүхэн өнгөц юмаа

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene ugaasaa setgelgui pop orson yum yarij yavdag hvnii orond jinhene ajlaa hiideg hvniig songoochee

Зочин
Зочин

Би УБ хотын хүн биш ч энэ замыг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад барахгүй байсан юм. Тэд зогсоож санаа нь амарсан. Одоо бүр яана гэнэв. Олигархууд тал талаас нь хэлтэлж идэхээр дайрцгааж эхэлсэн үү! Ерөнхий сайд нь тэднийгээ "би үнэхээр дийлэхгүй юм билээ" гэх утга бүхий үг яриад зогсож байсан. Үнэн л боллоо.
Ер нь Монголын ноймер нэг "дайсан"г сурвалжилбал эрлийн үзүүр хаана очдог гээч ноён ХҮРЭЛСҮХ гэнээ

Зочин
Зочин

Ямар юмны болчимгүй үг байх вэ дээ. Харин ч зөв өнцөг гэж харж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи адилхан юм байна

Холбоотой мэдээ

Back to top button