Б.Найдалаа: Яг одоо эрчим хүчний салбарт цалингаа нэмэх тухай биш тавих тухай яригдаж байна
Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон Шадар сайд Т.Доржханд өнөөдөр эрчим хүчний салбарт зохион байгуулагдсан анхдагч аукционы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Засгийн газрын зүгээс эрчим хүч нь эдийн засгийн хөгжлийн суурь гэж үзэн ач холбогдол өгч, өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ ажилтай холбоотойгоор таван аймагт нарны цахилгаан станц байгуулна. Бид нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаас хойш 42 хоногийн дотор хөрөнгө оруулагчдаа тодрууллаа. Ингэснээр шинэ эх үүсвэрүүдтэй болж байна. Нийт 220 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар шахуу хуваарьтай ажиллах юм. Хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулна. Эрчим хүчний салбарын анхны аукционы үр дүнд 7.8 цент байгаа хэрэглэгчийн дундаж тариф 5.98 болж буурна
Мөн ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй манай салбарын ажилчдын шаардлагатай холбоотойгоор "Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй дахин нэг ширээний ард сууж ярилцья гэсэн байр суурьтай байна. Зарчмын хувьд цалинг нэмнэ. Ингэхийн тулд тооцоо судалгаа шудрага тогтолцоог бий болгох. Яг одоо бол цалингаа нэмэх тухай биш тавих тухай яригдаж байна. Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд тулгамдсан асуудалтай байгаа. Үнэ тариф, үр өгөөжийн хувьд хангалттай биш ч гэсэн эрчим хүчний салбарын 17800 ажилтнаа бодох ёстой. Эрчим хүчний салбар бол цалинг нь тогтоодог төрийн алба биш хувьцаат компаниуд үйл ажиллагаа явуулдаг онцгой салбар. Тэгэхээр салбараа авч явахын тулд мэддэг, чаддаг мэргэжилтнээ дэмжихийн тулд ҮЭ-тэйгээ хэлцэл хийж байгаа. Цаашид ҮЭ-ийн үйлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эрчим хүчний реформын ажлыг дэмжиж оролцоосой гэж бодож байгаа" хэмээн ярьлаа.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм худал малуудаа төхөөрч зайлуул. Олон жил төрөөс сорж таргалсан бордооны малуудыг төхөөр
За ингэж худлаа чаххгүй шүү, цалин тавих байтугай, 3 дахин нэмсэн ч хүрэлцэх мөнгийг идэж ууж цавчиж, шахаа хийж дуусгасан шүү.
Нар салхины станцууд гэдэг луйврыг зогсоох цаг болсон, асар өндөр өртөгтэй, үйлдвэрлэсэн тог цахилгаан гээд байх юм бараг байхгүй атлаа үнэ тариф өртөг нь дэлхийд байхгүй солиорсон өндөр.
Хулгөй луйвраар олсон мөнгөнүүдээ шингээх газар олдохгүй болохоор найдвартайгаар нь гээд баахан нүүрсний, нар салхины станцууд барьж эхэлцгээсэн энэ төрд гарсан хулгайч нар
За энэ салбарт шалгалт оруулмаар байгаа юм даа.
Албан тушаал, эрх мэдлийн төлөө төрсөн хүн дээр, энэ Найдалаа гэгч. Ийм төрийг хөхөж амьдардаг стэйтистүүд мөн олширч байна даа.
Муу пидда чинь чадахгүй бол зайлаач.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Цахилгааны үнэ нэмэгдээд л байгаа бас хугацаандаа өгдөг.Бас суурь хураамж ч билүү хэрэглээгүй байхад мөнгө авдаг.Мөнгө бол байгаа байх.Энэ нөхөр албаар хэцүү байна гэж мөнгө цохих санаатай байх шиг байна.
Тавьж дуусдаггүй хар лүд вэ? Кккк
Данхар бүтэц,сул цалин авдаг, хэдэн мянган шүдлэн дарга, ахлах, зөвлөх, аппаратчин, ачаалал багатай ажилчид олон байдаг нь нууц биш. Ажлын байрны зураг авалт хийж, ажилтнуудын эрх үүргийн давхардал, хийдлийг нарийн судалж, ажлын ачааллыг жигдрүүлэх, цаг ашиглалтыг нягтруулах гээд хийх ажил их байдаг ч үүнийг зориглож хийдэг байгууллага, хүн байдаггүй. Ийм учраас хов жив, хэл ам, матаас сүүдэр мэт дагаж яваа. Үе үеийн сайд дарга нарын шахаас, мэргэжлийн бус тавиулууд үй түм бас бий. Энэ бүгд салбарын ажлыг чөдөрлөж байгаа. Дарга захирлууд бүгд эрхтэн дархатны төлөөний хүмүүс, тэд далд эзний заавраар хөдөлнө, хамгаалуулна гээч. Эрх барих намын дарга, ЕС хөдөлгөж чадахгүй болтлоо ужгирсан салбар болохыг Учрал өөрөө хэлчихлээ. Ер нь хувьчлах, нээлттэй хувьцаа гаргаж арилжаалах мэтийн арга хэмжээ авахгүй бол бүр дордох байх даа, ээ халаг гэж ...
Энэ хэлээд байгаа учир шалтгааныг арилгаж зоригтой шинэчилбэл цалинг нэг дахин нэмэх нөөц боломж бий шүү
Энэ шантаачын өлөн бузруудыг