Эдийн засгийн мэдээ
Юанийн ханш тасралтгүй өссөөр 534 төгрөгт хүрээд байна
2026 оны нэгдүгээр сард юанийн ханш 510 төгрөгтэй тэнцэж байсан бол эхний улиралд өссөөр 522 төгрөгт хүрээд байсан билээ.
Ийн тасралтгүй төгрөгийн эсрэг чангарсаар өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар юань 528 төгрөг, валют арилжааны төвүүдэд 531 төгрөг, арилжааны банкуудад 532-534 төгрөгөөр арилжаалагдаж байна.
2025 оны төгсгөлд буюу 12-р сард юань 503 төгрөгтэй тэнцэж байсан бол оны эхний хагас жилийн байдлаар 30 орчим төгрөгөөр чангараад буй юм.
Т.БАТСҮРЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.