НИЙГЭМНийгэм мэдээ

Хүдэр суманд “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0”-ыг танилцууллаа

МАН-ын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганзориг, МАН-ын Бага хурлын гишүүн, АНХ-ны дэд дарга А.Дашбат, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр МАН-ын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомж, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулан санал бодлыг нь сонсов. 

Мөн МАН-аас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилсны зэрэгцээ тэдний санал хүсэлт, зөвлөмжийг сонсож, цаашдын үйл ажиллагаанд тусгах талаар ярилцав.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэдтэй газар дээр нь уулзаж, санал хүсэлтийг нь сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button