УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Б.Пүрэвдагвын Хотын даргаар томилогдсон нэг сардаа Нийслэлд хийсэн томилгоонууд

Нөөцийн махны хомсдолын гол буруутнаар Х.Нямбаатар нэрлэгдэж, залруулах даалгавар Б.Пүрэвдагвад оногдсон. Өдгөө Хотын даргаар томилогдоод яг нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд асуудал шийдвэрлэх гэхээс илүүтэйгээр амлалтууд өгч, мөн дараах 11 томилгоог хийж амжжээ.

Нэг. Сонгуульт ажлаар мэргэшсэн Ү.Ганболдыг НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мэргэшсэн хэмээсний учир нь, Ү.Ганболд 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, орон сонгуульд сонгуулийн холбогдолтой албан тушаал хашиж иржээ. Тэр дундаа 2020, 2024 оны сонгуульд нийслэлийг "базжээ".

Тухайлбал, 2024 оны сонгуулиар Нийслэлийн сонгуулийн хороог удирдсан. Энэ үед тэрбээр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байв. Өдгөө ийн тамгын газрын даргаар татагдаж байгаа нь энэ.

Хоёр. Б.Жаргалсайханыг Нийслэлийн II орлогчоор томилов.

Г.Жаргалсайхан нь Х.Нямбаатарыг хотын дарга байх үед БЗД-ийн Засаг даргын ажлаа орхиж, нийслэл рүү татагдсан ч төд удалгүй "буцаагдсан" байдаг. Түүнийг Э.Бат-Амгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнд андахгүй.

Гурав. Хотын ерөнхий менежер Г.Батзоригийг чөлөөлж, түүний оронд ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр дэвшүүлэв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Дөрөв. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Эрдэнэбаярыг томилжээ.

Ү.Амарбат бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Намын дотоод хагарал тартагтаа тулж, түүнийг ажлаа өгч шалгуулахуйц нөхцөл байдал үүсэхэд Ү.Амарбат төрийн албаа өгч, өмгөөлөгчөөр нь ажилласан. Энэ бол өнгөрсөн намрын үйл явдал. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангаас ангид болох хугацаа өнгөрөөгүй гэсэн үг.

Тав. УИХ-ын Тамгын газрын дэд дарга асан Ү.Амарбатыг хуулийн зөвлөхөөрөө томилов. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Зургаа. Э.Бат-Амгалангийн зөвлөх И.Баттөгс БЗД-ийн Засаг даргаар томилогдов.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж, түүний улс төрийн хамаг ажлыг хамжилцаж ирсэн итгэлт хүн нь. Тиймдээ ч яам толгойлоход нь зөвлөхөөр дэвшсэн байдаг.

Эргэн сануулбал, тавдугаар сарын 20-нд БЗД-ийн намын хорооноос И.Баттөгсийн нэрийг ИТХ-д бодлогоор оруулж ирэн танилцуулсан. Улмаар дүүргийн ИТХ-ын хуралд оролцсон 40 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Эндээс БЗД-т Э.Бат-Амгалангийн нөлөө, намын дотоод хайрцаглалт тодорхой харагдаж байгаа юм.

Дээрх томилгоонуудаас гадна НИТХ-ын таван төлөөлөгчийг мега төслүүдийг удирдах зохицуулагчаар томилсон. Тухайлбал,

  • А.Амартүвшин |Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч|
  • Н.Мандуул |Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Л.Ариунтуяа |Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Г.Батзориг |Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч|
  • Б.Сэмжидмаа |Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч|
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баахан томилгоо л хийж өөр хийсэн ажил алга. Ингээ л нам намын харьяалалаар халж солиод байхаар яаж ажил урагшлах вэ дээ.

Ккккк
Ккккк

Томилгоо, найр наадмаас өөр ажил алга уу. Таминь ээ

зочин
зочин

БҮХЭЛ БҮТЭН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАРТАЙ БАЙЖ ХУУЛИЙН ЗӨВЛӨХӨӨР ЯАДАГ БАЙНАА.

Зочин
Зочин

Намын харьяаллаар халж сольдог новшийн арга барилаа болимоор юм ажлаа хийж байсан хүнийг ажлын амжилт гаргах боломжийг нь бүү хулгайл хулгайчдаа Монгол улс яагаад хөгжидгүйн том жишээ энэ шүү‼️‼️энэ хотын даргыг огцрохыг шаардаж байна????

Зочин
Зочин

Хайран цаг хугацаа, шуурхай далайцтай хийж байсан ажлууд. Цэгцэрч байсан хотын өнгө төрх....Ухраагч Учралын балаг , уулгамч үйлийн гай. Элэнцгэндээ Нямбаатарт саад хийдэг байнаа. Ажил хийгээд байна гэж огцруулахдаа яахав дээ.Хамтраад явах ёстой байсан

Otgonbayar
Otgonbayar

Ajlaa hiigeechee Hot duuregt hiih ajil.buteen baiguulalt bga shu?Odoo ingeed tomilgoo hiij btal namar bolloo Sandal shiree naiz nohod hureellin aduudal yahav e Ene chin harin Heden sar hiih hun be humuus ee !!!!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Пүрэвдагва.сайн ажиллах.байх.гэж.бодогдож.байна.

Зочин Ч
Зочин Ч

Тэгтэл сайн идвэл алав аа.

Иргэн
Иргэн

Энэ намчингуудыг яанаа албан тушаал томилгоо ярисаар хоног хугацааг үрэх юмдаа тулгамдсан асуудлууд овоорсоор

Zochin
Zochin

Хот тохижилтынхон улиасны улингарлыг цэвэрлээчээ харшил хөдөлгөөд байна, урьд жилүүдэд оройгоос нь тайрах, усаар шүрших гээд арга хэмжээ авдаг байсан шүү дэ, гадаадаас ирсэн зочин төлөөлөгчид гайхаад байна

Зочин
Зочин

Энэ нөгөө Батзоригийнх нь зургийг андуурч тавиад байна уу албаар уу

Зочин
Зочин

Намын харьяаллаар халж сольдог новшийн арга барилаа болимоор юм ажлаа хийж байсан хүнийг ажлын амжилт гаргах боломжийг нь бүү хулгайл хулгайчдаа Монгол улс яагаад хөгжидгүйн том жишээ энэ шүү‼️‼️энэ хотын даргыг огцрохыг шаардаж байна????

Zochin
Zochin

Hiisen yum daanch alga daa,mahni une Puud cutid 40.0k,Sansart 38.0k,Nomind 36.0k market nertei mahni delguurt 39.0k bna.uniig ni buulgaach dargaa

Zochin
Zochin

Boroonii daraah moog shig boon tuznuud eniigee tsegtsleechee dargaa.Nyambaatar dargiin hiisen ajluudiig tuushtai hiigeechee

Zochin
Zochin

Hun tomilgoo hiij baij umnu ni baisan aldaa saijrana daa ene setguulch ni...

Зочин
Зочин

Ү Ганболдыг сонгуулиар мэргэшсэн гэхээсээ илүүтэй төрийн захиргаагаар мэргэшсэн гэвэл жинхэнэ үнэнд нийцнэ. Сонгуулийн ажил бол түүний үүрэгт ажлын хүрээнд л гүйцэтгэж буй ажил шүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button