Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт бүрэн унтраажээ
Хэнтий, Дорнод аймагт зургаадугаар сарын 29-нд гарсан хоёр удаагийн хээрийн түймрийг Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан бүрэн унтраажээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага 15:03 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 17:56 цагт түймрийг бүрэн унтраажээ. Гал түймэрт нийт 5 га талбай өртөн шатсан байна. Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газарт 17:25 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлага бүртгэгджээ. Халхгол сум дахь Онцгой байдлын газрын 62 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, 22:26 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Уг түймэрт 160 га талбай өртөн шатжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.