НИЙГЭМНийгэм мэдээ

Гурван өдөр үргэлжлэх “Playtime” хөгжмийн наадмын үеэр цагдаагийн байгууллагаас 24 цагийн хяналт тавина

“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт  зам засварын ажил эхэлсэн. Тиймээс өнөөдрөөс эхлэж буй “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн Цагдаагийн Алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавихаар болсон байна.

Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн Ерөнхий Газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button