
Зун бүр залуусын хүсэн хүлээдэг “Playtime Festival” долоодугаар сарын 2, 3, 4-ны өдөр Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдана. Энэ жилийн наадам дээр найман тайзнаа гадаад, дотоодын 123 хамтлаг, уран бүтээлч тоглох юм. Тухайлбал наадмын үндсэн тайзууд болох “Playtime”, “The Bunkr”, “989 Tent”, “Нааглихац”, “Grove”, “Fire тайзууд”, "La Vie En Rose", "Waldo" дээр олон улсын 31, дотоодын 92 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ.
Долоодугаар сарын 2, эхний өдөр: Басс гитарын гүн нүргээн, хурц тод хэмнэлд дурлагсдад зориулав
Жил бүрийн долоодугаар сард Плэйтайм хүрээлэн хэсэг хугацаанд хөгжим, урлаг болон загварын хот болон хувирдаг. Фестивалын өдрүүдийн мэдрэмж лайнапаа даган өөрчлөгдөж, амьд хөгжим сонирхогчдод өдөр бүүр өөр одиссей хүргэдэг билээ.

Долоодугаар сарын 2-ны пүрэв гараг буюу эхний өдөр Плэйтайм хүрээлэнд пост-панк, дарк уэйв уур амьсгал бүрдэж фестивал нээлтээ хийнэ. Нээлтийн өдрийн headliner буюу голлох уран бүтээлчдэд багтсан Беларусийн алдарт “Molchat Doma” Плэйтаймын тайзнаа пост-панк, дарк уэйв уур амьсгал, мэдрэмжээ авчрах гэж байна. Teresa in the Moon хамтлаг пост-панк эстетик дээр нэмж, “Magnolian” инди аялгуу эгшиглүүлж, “Blindfold” болон “Night Train” хамтлагууд метал, альтернатив рок уур амьсгал бүрдүүлэх юм.
“Playtime Festival” нь амьд хөгжим болон электро хөгжим хосолсон хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Эхний өдрийн электроник хөгжмийн талбарын өнгө аясыг тодорхойлохоор гадаад дотоодын DJ нар ирж байгаа юм. Мөн “Aaguu”, “Diskonnected”, “Jesse You” зэрэг техно, хаус, транс мэдрэмжийг нэмэх DJ нар тоглоно. Энэ жилийн фестивал басс гитарын гүн нүргээн, хурц тод хэмнэлд дурлагсдад зориулагдсан мэт мэдрэмжтэй нээх гэж байна.
Долоодугаар сарын 3, хоёр дахь өдөр: Инди урсгалаар амьсгална
Эхний өдөр плэйтаймчид бруталист, дарк уэйв эстетикээр амьсгалж, инди урсгал нэмэлтээр орж ирсэн бол хоёр дахь өдөр инди ертөнцөөр аялна. Долоодугаар сарын 3-ны баасан гарагт Плэйтайм хүрээлэнгийн уур амьсгал эрс өөрчлөгдөн, headliner-уудад багтсан инди фолк урсгалын “Kings of Conveniece” тоглоно. Мөн “The Colors”, “Дотор Хүрээ” хамтлагууд инди урсгалын дулаан мэдрэмжийг тодотгож өгнө.

Намуухан аялгуунаас гадна “OMA”, “Shing02” болон “Spin Master A-1” нарын хип хоп хөгжим болон “DIIV” хамтлагийн инди рок, шүүгэйз хэв маяг хоёр дахь өдрийн мэдрэмжийг улам баяжуулна. Мөн энэ өдөр гадаад дотоодын электрон хөгжмийн томоохон уран бүтээлчид тоглох юм. Италийн электрон хөгжмийн төлөөлөл “Gabbs”, Германы электрон урсгалын DJ “Jasss”, Хятадын контемпорари электрон хөгжмийн уран бүтээлч “B.AI” зэрэг артистууд уурс амьсгалыг бүрдүүлнэ.
Баасан гарагийг үүл болон уулсыг ширтэж, зуны намуухан үдшийг инди аялгуугаар мэдрэн өнгөрөөх нь
Долоодугаар сарын 4, сүүлийн өдөр: Олон урсгалын огтлолцол
“Playtime Festival”-ийн сүүлийн өдөр хөгжмийн олон төрлийн урсгал нэг дор огтлолцож, фестивалыг хаах болно. Headliner болох дэлхийд танигдсан “Stereolab”, “Hyukoh” хамтлагууд авант-поп, пост рок болон инди поп хэв маягийг уур амьсгалыг тогтоох юм. Мөн Монголын инди рок болон рок поп урсгалын домгууд “The Lemons”, “Хонх” хамтлаг тоглоно.

Дээрээс нь “Түмэн эх чуулга” фестивалын талбай дээр тоглож, наадамд Монгол өв соёлын уур амьсгалыг нэмнэ. Улаанбаатарын жааз хөгжмийн салбар дахь аваргууд болох "The Fat Cat Jazz Club", “Энжи” нар тоглох юм. Сүүлийн өдөр хөгжмийн олон урсгал огтлолцсоныг баяжуулж Германы алдарт DJ Хелена Хауфф, АНУ-ын DJ Stingray, To-Ru зэрэг уран бүтээлчид ирнэ. Фестивалын гурав дахь өдөр хөгжмийн олон олон урсгалын огтлолцол болсон бүгдэд зориулсан лайнаптай явагдаж өндөрлөх юм байна.
Энэ жилийн фестивалаар Плэйтайм хүрээлэн өдөртөө 30 мянга болон түүнээс дээш үзэгч буюу нийтдээ 100 мянга орчим үзэгч хүлээн авч тооцоолол гарчээ. “Playtime Festival” 2018 онд нийт 21 мянга, 2019 онд 36 мянга, 2022 онд 67 мянга, 2023 онд 79 мянга , 2024 онд 72 мянга, 2025 онд 94 мянга үзэгчтэй байв.
Playtime Festival нь жил бүр үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарган ирсэн бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд наадмын зохион байгуулагчид Нидерланд, Япон, Франц улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцийг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчдэд илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна.
“Playtime Festival 2026”-гийн онцлох өөрчлөлтийн нэг нь тасалбарын бодлогын шинэчлэл юм. Үзэгчдэд зориулан 2 болон 3 өдрийн тасалбарын сонголтыг санал болгож байгаа нь хувь хүний цаг зав, сонирхолд нийцсэн илүү уян хатан оролцоог бүрдүүлж байна. Мөн VIP тасалбарын ангиллыг бүрэн халснаар илүү нээлттэй, тэгш оролцоонд суурилсан фестивалийн орчныг бий болгожээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Плэйтайм жил ирэх тусам цар хүрээ нь үнэхээр өсөж байгаа нь мэдрэгдэж байна энэ жилийн бүрэлдэхүүн нэлээд хүчтэй санагдлаа
Playtime 2026 lineup harahad uneheer tom bolson baina gj sanagdaj bn goy uuriin medeelleer ayalal shig l yum
Гурван өдөр өөр өөр уур амьсгалтай байгаа нь сонирхол татаж байна эхний өдөр нь илүү харанхуй өнгө аястай юм шиг
Molchat Doma ireh gj bgaa ni hamgiin tom news shig sanagdaad bn ter vibe bol zugeer ondoo shuu
Kings of Convenience sonsoh bolomj garna gj bodhoor l baasan garaig huleeh shig bolj bn
Монгол хамтлагуудын оролцоо нэмэгдсэн нь сайхан байна гадаадтай зэрэгцээд гарах нь урам өгнө
DJ setuud ni hurtel tom festival shig bolson bn techno house tal deer ch changa line up haragdaj bn
Тасалбарын бодлого илүү уян хатан болсон нь хүмүүст илүү боломж олгож байгаа юм шиг санагдлаа
Hyukoh togloh gj bgaa ni suuliin udriig bur sonirholtoi bolgono gej bodoj bn
Энэ жилийн тайзны тоо олон болсон нь нэг дор олон урсгал сонсох боломж олгож байгаа нь гоё
Stereolab shig band Ulaanbaatart irne gj bodhoor uneheer hovor tohioldol shuu
Залуусын хувьд зуны хамгийн том эвент байсаар ирсэн одоо бүр олон улсын хэмжээнд дөхөж байна
indie electronic rock bugd holildood goy uurtai festival boloh ni medregdej bn
molchat doma mongold sonsoh bolomj garna gedeg uneheer rare moment
this kind of festival in ub is growing fast respect for organizers
Хүмүүсийн хүлээлт их байгаа нь наадмын нэр хүнд өсөж байгааг илтгэнэ
Залуусын хувцаслалт моод шүү