НИЙГЭМНийгэм мэдээ
Улсын аварга Г.Эрхэмбаяр МУГТ цолоор энгэрээ мялаана

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн шагнал гардуулдаг. Энэ жилийн наадмаар энгэрээ мялаах эрхмүүдийн нэр тодорч эхлэв.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх, Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Тэрбээр 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бөгөөд тэр жилийнхээ улсын баяр наадамд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начны болзол хангасан түүхтэй. 2011 онд Улсын наадамд 9 даван үзүүрлэж Улсын арслан цол хүртсэн. 2013 онд 35 настайдаа төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын 21 дэх аварга болсон.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хадаан гуай 1921 оноос өмнө Монголд наадам хийж, бөх барилдаж, аварга цолтнууд төрж л байсан шүү дээ, та учир утгагүй баахан улс төржүүлээд л байх юм доо !