УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очир: Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор Багануурын уурхайн ордыг түшиглэж нүүрс- пиролизын үйлдвэр байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр 600 мянган тн хагас коксон түлш үйлдвэрлэнэ. Мөн эрчим хүчний 50 мВт -ийн станцыг энэ үйлдвэрийг дагуулж барина" гэв.

Тэрбээр,

"Өнгөрсөн хугацаанд Багануурын уурхайд түшиглэсэн Хөх нүүрс төсөл буюу нүүрс- пиролизын үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулж дууссан. Өнгөрсөн жимл газрын асуудлыг нь шийдвэрлэсэн. Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн. Гуравдугаар сард БНХАУ-д хийсэн туршилтын үр дүн сайн гарсан. Цаашид НЗДТГ, Чингис хаан үндэсний баялгийн сан тус тусдаа төсөл ярихгүйгээр, Засгийн газраас чиглэлийн дагуу энэ үйлдвэрийг байгуулна. Улмаар Багануурын уурхай нүүрсийг түүхийгээр нь гаргах биш, боловсруулах шатлалд шилжиж байна. Дагалдсан давирхайн бүтээгдэхүүн гаргана.

Төслийн нийт санхүүжилт 490 гаруй тэрбум төгрөг. III улиралд багтаж НЗДТГ төсөл сонгон шалгаруулалгчийн тодорхойлно. IV улирлаас байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилттой ажиллаж байна. Ингэснээр 2028 оны I улиралд эцсийн байдлаар үйлдвэрийг ашиглалтад оруулна.

Төслийн санхүүжилтийн 20 хувийг "Чингис хаан үндэсний баялгийн сан, 10 хувийг НЗДТГ, үлдсэн 70 хувийг гадаадын хөрөнгө оруулалт, түншлэл, зээлээр хэрэгжүүлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг 50 хувь бууруулах боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодоосоо 100 хувь түлшээ хангана" гэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button