УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ: 2026-2027 оны хичээлийн жилд хотхоны болон багийн бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлэх юм.

Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулах аж.

Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ. 

Мөн ирэх жичээлийн жилээс ЕБС, цэцэрлэгий хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар шийдвэрлэв.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасан байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button