Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа өчигдөр /2026.07.10/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан.
Нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж, хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин цолтон хоёрын даваанд барилдана.
Харин аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн арслан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэг давлаа. Харин цолгүй гурван залуу бөх нэг давлаа.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа маргааш 13:00 цагаас эхэлнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.