НИЙГЭМНийгэм мэдээ

Голд хөвж явсан бөмбөг авахаар ус руу орсон 22 настай иргэн живжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Нүхэн гүүр" орчимд голын усанд хөвж явсан бөмбөгийг авахаар усанд орсон 22 настай, иргэн Д живжээ.

Энэ тухай дуудлагыг 2026.07.12-ны өдрийн 17:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид аврах завь, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон шаардлагатай техник, хэрэгслийг ашиглан Орхон голын дагуу эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан. 

Эрлийн ажиллагааны үр дүнд 2026.07.17-ны өдрийн 14:57 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас доош 20 км-ийн зайд Орхон голын "5 салаа" гэх газраас олж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө. 

Иргэд та бүхнийг дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг уриалж байна.

  • Гол, мөрөнд хөвж яваа эд зүйлсийг авах гэж усанд орохгүй байх;
  • Голын урсгал, гүн, усны ёроолыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх;
  • Хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
  • Амарч, аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
  • Болгоомж таны амь насыг хамгаална.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button