НИЙГЭМНийгэм мэдээ

Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацангийн Ловон ламаар Жэдримба Н.Сүхбат ажиллахаар болжээ

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацангийн Ловон ламын албыг өнөөдөр хүлээлцсэн байна. Тус дацангийн Ловон ламын хүндтэй албыг 23 жилийн турш нэр төртэйгээр хашиж, номын үйлсийг тасралтгүй манлайлан ажилласан Н.Даваасүрэн ламтан үүрэгт албаа тус дацангийн Жэдримба Н.Сүхбат ламтанд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Алба хүлээлцэх ёслолд хансүр, гавж Д.Чойжамц, МБШТ- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр, Тамгын лам Э.Баяр болон тус хийдийн лам хуврагууд, шавь нар оролцож, хүндэтгэл үзүүлжээ.

Ловон лам гэдэг нь: Бурхны шашны хийдэд хурал номын дэг ёсыг баримтлан удирдаж, зааварладаг тушаалтай ламыг хэлнэ. Түүнчлэн дацан болон хурал номын үйлийг эрхлэн явуулах үүрэгтэй удирдагч, шавиолон багш ламыг нэрлэдэг. Бурхны шашны уламжлал, зохион байгуулалтад ловон ламын гүйцэтгэх үүргийг дараах байдлаар ангилж болно:

  • Хурлын удирдагч: Хийдийн хурлын дэг журам, горимыг чандлан сахиулж, номын хурлыг зааварлан удирдах үүрэгтэй.
  • Багш: Шавь нарт шашны номлол айлдан, зааж чиглүүлэх багш.
  • Эрх баригч: Дацан болон сүм хийдийн шашны үйл ажиллагааг зохион байгуулах албан тушаалтан юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button