НИЙГЭМНийгэм мэдээ
Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн гарч байна
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан “Холидэй Инн” зочид буудлын Их танхимд эхэлнэ.
Үзэсгэлэн:
- МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
- "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
- Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.
- Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- Барыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
- Этиопын нийслэл Аддис-Абеба хотноо Дэлхийн нийтийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 30-ныг хүртэл болно.
- БНСУ-ын Пусан хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.
- Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.