ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2026 оны 7 дугаар сард 1,439.2 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны   7 дугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 469,752.63 төгрөг байв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button