KFC болон Нура эрт илрүүлгийн төв хамтран төрийн тусгай албан хаагчид болон багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

KFC бренд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нура эрт илрүүлгийн төвтэй хамтран нийгэмд тустай, бодит үнэ цэнийг бүтээсэн цуврал эрүүл мэндийн аяныг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Энэхүү төслийн хүрээнд нийгмийн аюулгүй байдал, боловсрол, хот тохижилтын салбарт цаг наргүй зүтгэж буй төрийн тусгай албан хаагчид болон багш, ажилтнуудыг урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг, багц шинжилгээнд үе шаттайгаар хамрууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван гол аяныг зохион байгуулснаар
- "Зүрхээ хайрлая" аян (05.15 – 06.15): Тээврийн цагдаагийн хэлтсийн 99 албан хаагч, Онцгой байдлын 59 албан хаагчийг зүрх судасны багц шинжилгээнд хамруулав.
- "Эмэгтэйчүүдийг хайрлая" аян (06.15 – 07.15): Тусгай хэрэгцээт сургууль болон боловсролын бусад байгууллагын эмэгтэй багш нарыг хамрууллаа. Үүнд: 70-р сургуулийн 55, 25-р сургуулийн 26, Хилийн цэргийн сургуулийн 76, 116-р сургуулийн 28, 28-р сургуулийн 16 багш болон 10-р цэцэрлэгийн 40 багш тус тус хамрагдсан юм.
- "Уушгиа хайрлая" аян (07.18 – 08.15): Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний албаны 161 албан хаагчийг уушгины болон эрт илрүүлгийн иж бүрэн шинжилгээнд хамрууллаа.
Нийгмийн амар тайван байдал, боловсрол, цэвэр цэмцгэр байдлын төлөө түүчээлэн ажилладаг албан хаагчид болон ирээдүй үеийг сурган хүмүүжүүлж буй багш нарын эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь тодорхойлж, урьдчилан сэргийлэхэд энэхүү аян онцгой ач холбогдолтой болсон юм. KFC болон Нура эрт илрүүлгийн төв нь цаашид ч нийгмийн сайн сайхны төлөөх бодит ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.