₮3 тэрбумын барьцаа өгөөд гадагш зугтсан Д.Эрдэнэбилэг 4.2 жилийн дараа эх орондоо ирэв
Гадагш ниссэн шувууд эргэн ирж, "Би буруугүй, шалгаад юу ч илрээгүй" гэх үгтэй дээр тухалдаг болох нь. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн эх орондоо ирсэн. Өнгөндөө Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн ёслол, Эрдэнэтийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ үест далд тохироогоо хийснээр, Сингапурт 4.2 жил бүгсэн "Сахал" Д.Эрдэнэбилэг хоёр хоногийн өмнө Монголын хилээр орж ирэв.
-Д.Эрдэнэбилэгийн ирсэн зориг | тохироо-
9 жилийн өмнөөс мөрдөгдөж, 3 жилийн өмнө шүүхэд шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх хэргийн загалмайлсан эцэг гэгддэг хүн бол яах аргагүй сахал Б.Эрдэнэбилэг.
Түүний хувьд гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар найман жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.
Хамгийн сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь улсын орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Үүнээс хойш Монголд ирэх чимээ дуулдалгүй, АТГ-ын "шувуу ажиллагаа" ч дийлээгүй. Харин зориг гарган ирсэн шалтгаан нь Ц.Элбэгдоржтой холбогдож байна.
Наадмын өмнө Ц.Элбэгдорж эх орондоо ирснээр хилийн дээс даван 10 жил болсон Ч.Сайханбилэг, Сингапурт 4.2 жил бүгсэн Д.Эрдэнэбилэг нар нааш хөдлөх чиг гарав.
Ц.Элбэгдорж бол Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийг Монголд хувийн хэвшлийн хөрөнгөөр оруулж ирэхэд улс төрийн бүхий л дэмжлэгийг нь хийж өгч, Ч.Сайханбилэгээр гүйцэтгүүлсэн нэгэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирж, хөшигний ард энэ өдрүүдэд ямар тохироо хийсэн бэ.
Нэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 20 хувийг Д.Эрдэнэбилэгт өгч, 400 сая ам.долларын хэлцлийг хаах хувилбар
Хоёр. Д.Эрдэнэбилэг нарын хэргийг шүүхээр эцэслэж, торгуулийн шийтгэлээр хаах санал
Гурав. Төмөртэйн ордыг эзэмшдэг "Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийг Д.Эрдэнэбилэгт шилжүүлэх хувилбар
Дээрх агуулгын дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой
-Түүнийг хүлээж буй холбогдсон хэрэг нь, шүүх хурал-
Хамгийн сүүлд |2025.04.10|-нд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Энэ үеэр шүүхээс "Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ" хэмээн дүгнэсэн.
Ингэхдээ "тухайн үед энэ хэрэгт холбогдсон эрх бүхий байгууллагаас гадаад руу оргон зайлсан улс төрийн нөлөө бүхий этгээдийг барих ажиллагаа явагдаж, зарим үр дүн гарсан учир шүүх найдаж, хамтад нь шүүх шийдвэр гаргаж байсан. Гэтэл одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй учир нэгтгэх гэхээр хэрэг шийдвэрлэлт удааширч, холбогдох зарим нэг хүн гадагшаа хил давж явсан учир салган шийдвэрлэх нь зөв" гэж үзсэн юм.
Одоо түүнийг холбогдсон хэрэг нь, тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн шүүх хурал нь хүлээж байна.
Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4.2 жил гадаадад байгаад буцаад ирсэн нь өөрөө олон асуулт дагуулж байна. Одоо хамгийн чухал нь тохироо биш хууль үйлчилдэг эсэхийг л хармаар байна
Яг яс хуулийн дагуу явахым бол Элбэгээ, Эрдэнэбилэг, Сайханбилэг эд нар чинь гэмт хэрэгтнүүд биш харин эх орончид юмшүү дээ ! МАН л үүний нь үгүйсгээд, Монголд оруулж ирсэн Эрдэнэтийн 49 хувийг өөртөө нааж, ард түмний нэрээр
өөрсдөө хусах гээд бгаа хэрэг ш дээ, яг үнэндээ бол…..?!
Овоо тэнэг гар уу
Ene hereg yamar ch hamaagui yum shig udaj baigaad suuld ni bugd butsaad ireed baival huuliin baiguullagad itgeh itgel l bur ih sulrana
Гурван тэрбумын барьцаа улсын орлого болсон, хэрэг нь шүүх дээр байгаа гэдэг нь өөрөө ноцтой асуудал. Одоо үнэн зөвийг нь хараат бусаар тогтоох хэрэгтэй
Ийм хэмжээний дуулиантай хэргүүд олон жил сунжрахаар иргэдэд нэг л ойлголт төрдөг. Том хөрөнгөтэй, нөлөөтэй хүмүүст хууль өөрөөр үйлчилдэг юм биш биз гэсэн хардлага төрнө
Энэ чинь хардлага биш. Бодит байдал
хаачихав дээ ирж л тааараашд уул овоо шиг мөнгөтэй хүмүүс гадаадаар д тарвалзаад тарвалзаад өнөө муу Монголынхоо сэвэлзэх салхи цэлмэг тэнгэр эрс тэс уур амьсгал чимээ аниргүй тал хээр нутгыг орлоно гэж үү.эхийгээ санасан нялх хүүхэд шиг л гүйгээд ирээ биз.эд нар ял авах ёстой бол эдлээд ч болов эх орондоо амьдрах нь аз жаргал
Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагаж хулгайч луйварчидтай хийж буй тэмцлийг зогсооход манай иргэд өөрсдөө оролцосноо мартах учиргүй. Хэрвээ үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлж хулгай луйварт алдсан өмч хөрөнгө буцаан авч байгалийн баяллагынхаа үр өгөөжийг хүртэх хүсэлтэй байсан бол ард түмэн зоригтой тэмцэх ёстой байлаа. Одоо бол нэгэнт өнгөрсөн. Ддээр байгаа нөхөд бүх найраа тохироо наймаагаа хийчихсэн тул хууль шүүхээс оногдох ял шийтгэлээс бултах зорилгоор гадаад оронруу оргон зайлсан хүмүүс зоригтой буцаж ирж байна. Өөрсдийн гар хөлийн хүмүүсийг зарж төр засгийн бодлогыг сулруулах , дараагийн шатанд улс төрийн эрх мэдэл олж авах боломж бүрдсэн тул ажлаа хийхээр ирцгээж байна. Манай ерөнхийлөгч их найрсаг зантай өгөөмөр сайхан сэтгэлтэй мөнгө эрх мэдэлд онцгой дуртай хүн тул түүнтэй тохиролцход амархан байждээ. Уг нь хүн биш шүүх засаглана гэж ярьдаг байсансан харин одоо би бүгдийг мэдэж зохицуулна гэдэг болсон бололтой. Гэхдээ жаахан харая даа. Юмыг яаж мэдэхэв хаашаа ч холбирч мэднэ
Хулгайч оргодолууд эрган ирж цугларч байгга нь төрийг хулүайчууд удирдаж байна гсн үг
ugur uvgun bayart ohinoo zarsan hyn bizdee, ha ha, yana daa,
4.2 jil gedeg bogino hugatsaa bish shuu, odoo irsenii daraa hereg ni yaj shiidegdeh we gedeg ni l olon hunii anhaarliig tataj baina
Хэн нэгэнтэй тохиролцсон эсэхийг таамгаар дүгнэхээс илүү шүүхийн шийдвэрээр бүхнийг тодорхой болгох нь зөв. Хууль хүн бүрт адилхан үйлчлэх ёстой
Gadaadad baisan hugatsaa ni ch, baritsaanii asuudal ni ch ih asuult daguulj baina. Odoo l unen zuw shiidver garah yostoi
Mongoldoo irsen ni sain hereg baih, gehdee irseneer ni asuudal duusaj baigaa yum bish. Shuuhiin asuudlaa huuliin daguu shiideh heregtei
4.2 jil bolood genet eh orondoo irj baigaa ni medeej anhaaral tatah ni argagui. Odoo gol ni henii ch nuluu oroltsolgui hereg ni unen zuw shiidegdeh yostoi
Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой том хэргүүдийн эцсийн шийдвэр тодорхой гарахгүй удсаар байвал авлигын эсрэг тэмцэл гэдэг үг цаасан дээр л үлдэнэ
Huuli shuuhed itgeh itgel gedeg chini iim heregnuudiig il tod, hurdan bas shudarga shiidej chadaj baigaagaas l hamaarna
Huuli shuuhed itgeh itgel gedeg chini iim heregnuudiig il tod, hurdan bas shudarga shiidej chadaj baigaagaas l hamaarna
Одоо хэн хэнтэй юу тохирсон бол гэж таах шаардлагагүй байгаасай. Шүүхийн процесс ил тод явагдаж, баримтаар бүх зүйлээ тайлбарлаасай
Ene hereg deer uls tur, biznes 2 holildson eseh ni l hamgiin ih sonirhol tataj baina. Huuli ni hen ch baisan adil uilchleh estoi
Хонь бүрэн чоно тарган
Харж л байя
Одоо Хүрэлсүхийн үнэн дүр тодорно доо
Харж л байгаарай, шүүх энэ хэргийг зөв шүүхгүй бол шүүгчдийг бүгдийг нь халж шүүхийн тогтолцоог байхгүй болгох хэрэгтэй
Эрдэнэтийн 20% ч бас зүгээр л хувилбар. Улстөрчид хяналтгүй идэж ууж чадахгүй болно.
Эх орондоо ирсэн үү? Эх орон мөн болов уу?
Эрдэнэт үйлдвэрийг л 100 хувь Монгол ын өмч болгосон хүмүүсшүү дээ, тэхээр эх орончид байгаа биз дээ !
Харин МАН энэ гавьяаг нь баллуурдаж, өөрсөндөө нааж, хувааж идэх гэж л ийм эцэс төгсгөлгүй балай муухай юм хийсэн юм ш дээ, таминь !!!
Ли Чин Ши гэх төрсөн эцэгтэй Эрдэнэбилэг Монголын сор болсон үйлдвэр аж ахуй , орд газруудыг эзлэн Монголчуудыг хятадын колони болгосон их гавьяатай гэж хужаа цустнууд хамгаалдаг. Монголын төрийг хужаагийн хольцтонгуудаар дүүргэхэд их гавьяа байгуулсан.
Яасан Эрдэнэт үйлдвэрийн дарга болгох нуу
Elbegdorj udirdchih yum bna l daa.
Монгол эр хүн шиг эр хүн ховор болсоон бүгд хулгайч луйварчин дарга нараа даган баясдаг
Улс төрийн зорилгоор нь Төр нь дээрэм хийсэн. Хүнийг хохироох гэж байсан нь илэрхий. Гэтэл төрөөр далимтдуулж хүмүүсийг дээрэмдэж хүмүүсийн талд орж хэвлэл нь ингэж бичиж байгаа нь тоогүй хэрэг.
Том гар том, зөв хүн зөв, ариун үйлстэн ариун л байх юм. Дэлхийд нэртэй нүүртэй монгол хүн. Дэлхий дахинд муу хүн ийм тод байх боломжгүй. Түмэн нарийн шүүлтүүрээр орсон гэсэн үг. Эби улам мандан бадраг. Монголын аврал бол тэр. Бараг хүн бүр тэгэж ярьж байна.
GEHDEE YAMARCH BSAN ENE 3 HUN ERDENETEE OROS HULMASUUDAAS AVCH CHADSAN SHUU . ERDENET ODOO 100% MONGOL ULSIINH
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ новшийн хулгайчийг барьж яллах хэрэгтэй шдээ
00-Эрдэнийн захиалгатай, балай сайт юу ч гэж гөрдөж болно, баахан балай авгай нар.
Хувьчлал нэрийн дор стратегийн үйлдвэрүүдийг хувьд шилжүүлснээр энэ улсын төсөв, иргэд бидэнд өгч байгаа өгөөж, улсыг хөгжүүлж байгаа түүхэн зүйл нэг ч алга. Харин нь энд эзэн суусан нөгөө 30 гэр бүл л гадныхан болоод өөр хоорондоо баяжиж биднийг улны байлгах л сонирхол үргэлжлэх байх. Энэ улсаа 1 сайн хар даа. УБ-т цугларч суусан архичин, хүнсээ арай ядан цуглуулж буй хүмүүсийг анхаарч байгаа төр засгийн 1 ч албан тушаалтан алга. Нөгөө талд эх орны баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах дэвшилтэт шинэ үйлдвэр энэ хугацаанд бий болсон уу. Энэ хугацаанд биднийг шулахад чиглэсэн импортын худалдаа, мөнгө угаасан орон сууц, үйлчилгээний төвийн барилга үүнд зориулсан барилгын материалын үйлдвэрүүд л бн. Нөгөө талд нь попорсон улс төрчид янз бүрийн машин, хувцас хэрэглэлээр гангарсан цөөн тооны баячууд тэднийг аялдан дагагчид л бий болж дээ. Энэ байдал улсаа мөхөөхөд л хүргэх байх даа. Гадаад ертөнцөд ямар 1 юм болоход бид хамгийн түрүүнд өртөнө. Үүний эхний үйл явдал бензинийг хэлж болох бн. Үүнийг шийдэх гэж гуйлгачин царайлж 2 талдаа улам бүр барьцаалагдаж байгаа л гэж харагдаж бн даа. Хорвоо гэж
Эрдэнэт үйлдвэр, ДТҮ ард түмний мэдэлд үлдэх ёстой
ЭПШТЭЙНИЙ ХҮҮХДИЙН НАЙМААЧИН, АЛУУРЧИН, ЦАХИАГИЙН ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГЫГ ЯАГААД СУЛ ЯВУУЛААД БАЙНА ВЭ ПРОКУРОР, АТГ ГЭЖ ЭНЭ УЛСАД БАЙНА УУ... МАНАНГИЙН ХҮҮРЭНСҮГТ УДИРДУУЛЖ БАЙГАА ЮМ УУ
Эрдэнэт үйлдвэр, ДТҮйлдвэр-ард түмний өмч
hovdiin hogiin hulgaich