Нийгэм мэдээ

Энгийн зөвшөөрлийн үйл ажиллагааг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон түүнтэй хамт батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

Дээрх тогтоолоор улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын энгийн зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлчилгээг сайжруулахаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-21-ний өдрүүдэд ажлын хэсэг ажиллах бөгөөд өнөөдөр удирдамж, чиглэлийг танилцууллаа.

Хяналт шалгалтаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнес эрхлэх орчныг сайжруулах ач холбогдолтой.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button