Эдийн засгийн мэдээ
Монгол Улс он гарснаас хойш зэсээс 2.6, нүүрснээс 1.7 тэрбум ам.долларын экспортын орлого олжээ

Монгол Улс он гарснаас хойш 7-р сарын байдлаар нийтдээ 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнд экспортын хэмжээ үлэмж нэмэгдэж, 4.5 тэрбум ам.доллароор буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 57.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийн өсөхөд нүүрс, зэсийн экспорт өндөр нөлөө үзүүлсэн бөгөөд зэсийн хүдэр 2.6 тэрбум ам.доллар, нүүрс 1.7 тэрбум ам.доллар, самнасан ноолуурын экспорт 71.2 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 37.9, молибдений хүдэр 12, адууны мах 7.3, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллароор багассан байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Монголчууд чийрэг байж ирсэн нь бэлчээрийн малын шим тэжээлтэй мах цагаан идээ, цэвэр агаарын ач тус. Одоо ирээдүйн монгол хүнийг эрүүл чийрэг үлдээе гэж бодож байвал, монгол малын махны экспортыг бүрэн зогсоож, харин жуулчид монголд ирж, шим тэжээлтэй монгол малын махыг валютаар иддэг болгох бодлого хэрэгтэй. Монголчууд антибиотикоор бордогдсон хятад шувууны мах, оросын бордооны малын консерв хэрэглэж, амь зогоодог болсныг Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлж буй хүмүүс мэдэхгүй байна гэж байиааргүй юм.
ийм жоохон уу