Нийгэм мэдээ
СОР17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ үеэр дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хаана. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэн
- Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв
- Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
БЭ:10 Дүнжингарав худалдааны төв-COP17 хурлын байршил
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа за , ойлголоо. Зочдоо хүндлэх ёстой