ДЭЛХИЙ

ДЭЛГЭРЭНГҮЙ: “Оскар 2020” наадамд нэр дэвшигчид

Дэлхий дахины уран бүтээлчид, үзэгчдийн хүсэн хүлээдэг баяр наадмуудын нэг болох Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскар-2020 наадам энэ оны хоёрдугаар сарын 9-ны өдөр Калифорни мужийн Лос Анжелес хотын Долбий театрт ёслол хүндэтгэлтэйгээр болох юм.

Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ тус наадамд нэр дэвших уран бүтээлчид болон сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тус наадмын тов нэгдүгээр сарын 13-ны өдөр зарлагдсан бөгөөд түүнийг тойроод алдартай уран бүтээлчдийг тойрсон гэнэтийн мэдээллүүдээр ч дүүрэн байна.

Тэдгээрээс онцолбол уг ёслолын гол шагналд:

  • Тодд Филлипс (Todd Phillips)-ийн “Joker”, 
  • Мартин Скорсезе (Martin Scorsese)-ийн “The Irishman”, 
  • Тайка Вэйтити (Taika Waititi)-ийн “Jojo Rabbit”, 
  • Грета Гервиг (Greta Gerwig)-ийн “Little Women”,
  • Сэм Мендес (Sam Mendes)-ийн “1997”, 
  • Квентин Тарантино (Quentin Tarantino)-ийн “Once Upon a Time in Hollywood”, 
  • Но Баумбах (Noa Baumbach)-ийн “Marriage Story”, 
  • Жеймс Мангольд (James Mangold)-ийн “Ford v Ferrari”,  
  • Бонг Жоан-хо (Bong Joon-ho)-ийн “Parasite” 

бүтээлүүд өрсөлдөж буйгаас “Parasite” кино Оскарын наадмын “шилдэг кино” шагналд нэр дэвшээд байгаа анхны БНСАУ-ын кино болж түүхэнд үлдлээ.

Мөн энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхтэй адилаар хөтлөгчгүй байгуулагдахаар болжээ.

Харин шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд:

  • Антонио Бандерас “Pain and Glory”,
  • Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) “Once Upon a Time in Hollywood”,
  • Адам Драйвер (Adam Driver ) “Marriege Story”, 
  • Хоакин Феникс (Joaquin Phoenix) “Joker”, 
  • Жонатан Прайс (Jonathan Price), “The Two Popes”

бүтээлүүд өрсөлдөж буйгаас жүжигчин Хоакин Фениксийн Жокерийн дүр хэд хэдэн төрөлд үнэлгээ өндөртэй байгаа юм.

Шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд:

  • Скарлет Йоханссон (Scarlett Johansson), “Marriege Story”, 
  • Шарлиз Терон (Charlize Theron) “Bombshell”, 
  • Сирша Ронан (Sirsa Ronan) “Little Women”, 
  • Синтия Эриво (Cynthia Erievo) “ Harriet”, 
  • Рене Зеллвегер (Rene Zellweger) “Judy”,

Шилдэг кино найруулагч төрөлд: 

  • Maртин Скорсезе (Martin Scorsese)“The Irishman”, 
  • Тодд Филлипс (Todd Phillips)“Joker”, 
  • Сэм Мендес (Sam Mendes)“1917”, 
  • Квентин Тарантино (Quentin Tarantino) “Once Upon in Hollywood”, 
  • Бонг Жоан Хо (Bong Joon-ho) “Parasite”  нар тус тус өрсөлдөж байна.

О.ЭНЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: etonline.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button