НийгмийнНийгэм мэдээ

Бохир усыг 98 хувь цэвэршүүлж ногоон байгууламжаа усалж байна

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр болон ундны усны 2 дугаар эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бохир ус цэвэрлэх байгууламжийн хувьд Даланзадгад сумын хэмжээнд бохир усыг 98 хувь цэвэршүүлж, ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. 

Тус байгууламжийн өргөтгөл, засварын ажил хийгдсэнээр цэвэршүүлж, дахин ашиглах усны хэмжээг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр хуванцар болон дахивар хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулж үйлдвэрлэлд ашиглах түүхий эд болгон хувиргах, боловсруулалтыг нэмэгдүүлж, хог хаягдлын хэмжээг багасгах, байгаль орчны бохирдлыг бууруулна. Харин ундны усны хоёрдугаар эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар Даланзадгад сумын Хавцгайт, Гурвансайхан болон шинэ Даланзадгад хорооллын иргэдийг найдвартай, чанартай ундны усаар хангах нөхцөл бүрдэж, хотын ус хангамжийн хүртээмж, найдвартай байдал сайжирч байна. 

Дээрх бүтээн байгуулалтын ажлууд нь Даланзадгад сумын инженерийн дэд бүтэц, ус хангамж, байгаль орчны менежментийг сайжруулж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button