Н.Учралын танилцуулсан ЕСӨН ШИЙДВЭР
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан есөн шийдвэрийг танилцуулав. Үүнд,
1. Оюу Толгойн ногдол ашгийг Монголдоо авчирна
Монголчууд ногдол ашгаа хүртэх хорин жилийн дуусаагүй яриаг дуусгавар болгоно. Оюу Толгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй.Иргэн бүрийн хуримтлалын дансанд дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд шийдвэрлэхээр төлөвлөлөө. Оюу Толгойн ногдол ашгаар хаана юу хийхийг И-монголиа-гаар нээлттэй санал асуулга явуулж иргэд шийднэ.
2. Эрдэнэс Тавантолгойн 1,072 ширхэг хувьцаа үнэгүй цаас биш
Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж нээлттэй болгоно.
Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно. Шинэ технологи бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагч нарт санал болгож 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах болно.
Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зарцуулна Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломжийг олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын ачаа дарамт хөнгөрөхийн хэрээр ажлын байраа хадгалах, өргөжин тэлэх, өсөн томрох, шинийг эхлүүлнэ.
3. Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй
Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААНОАТ-ын нэг хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50-400 сая төгрөг болно.
23 мянган компани ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй 25% төлдөг байсан татварыг 15%-ийн татварын шинэ шатлалтай болгож 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулах болно.
4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрөө арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр буюу суурь тэтгэврийг олгоно.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуус НДШ төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50%-аар, эмч нарын цалинг 30%-аар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 20%-аар нэмж адил тэгш хандах болно.
Соёл спорт, ХАА, цаг уур байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50% нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ.
5. 16 мянган өрх орон сууцтай болно
14 мянган айл ипотекийн 6%-ийн зээлээр хоёр мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа дөрвөн мянган орон сууцны урьдчилгаа төлбөр 30% биш 15% болж босго нь хоёр дахин намсана.
6. Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэргэд 300 мвт-ын хүчин чадалтай Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан дулааны гуравдугаар цахилгаан станц, 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.
7. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна
Нэг нь 300 ортой 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч гүүглийн компьютероо авах болно. 100 сургууль гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль болгоно.
8. Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна
Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.
9. Ирэх онд 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна
Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд дахин 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна.
150 км тутамд нэг ногоон өртөө зам дагуу босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэлгэцийн хэрэглээ багатай байлгах гэж хичээгээд байдаг. Хариуцсан яам нь гүүглийн таблетаар хичээл явуулдаг болгож улам дэлгэцийн хамааралтай болгох бодлого явуулаад байдаг. Энэ чинь одоо ямар учиртай юм бэ?
Шийдвэр гэхээсээ уриа лоозон маягийн л юм байна
Энэ Учрал явахгүй нь ээ?? Дан популист юм яриад жинхэнэ тулгамдсан хурц асуудлаас зайлсхийгээд байх юм??? Жишээ нь: Төрийн өмчийн эзэнгүй баахан компаниудыг хувьчлах асуудал онц тулгамдсан асуудал!!! Бөөн алдагдал, хулгай бялгаж байна тэнд!!!
Тэр гадны хулгайчуудын төлөө Монголын ураныг ухуулж Монголын төгсгөлийг хурдлуулж байна даа.100м- 250м ын гүнд уран олборлож байгаа гээд Францчууд нийтийн сүлжээндээ тавьсан байсан.Дэлхий дээр ганц ч улс ураныг төгс судлаагүй байхад ,Францчууд Монголын мон атом группыг уранаар мэргэшсэн гэж даапаалаад доромжилсон байсан
Уран ухахаа зогсоохгүй бол юу ч хийгээд нэр олохгүй үеийн үед удмаараа яллагдана . Ийм усан тэнэг хүн үү эсвэл сүнсээ худалдсан хүн дүрст тийрэн үү. Үр хүүхэд чинь яаж амьдрана гэж бодоо вэ. Уух ус идэх мал махгүй болношдээ зүгээр үү.
Бодит байдал дээр хэр үр ашигтай хичнээн хугацаанд хэдэн төгрөгөөр гээд нэг ч тодорхой юм алга. Ядаж имфляц аа хэдэн хувьтай байгааг мэдэх юм алга.Татвар буурах эсэх? гээд улсын бодлого байна уу даа ?
Ха ха энэ засаг нэртэй өлөн хулгайчууд жүжиг тавьж дүр эсгэхээс цаашгүй бус уу.
Асаргааны мөнгө нэмэх хэрэгтэй ХБ хүмүүсээ яая гэж бодож бнаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
songuul d zoriulsan ard tumnii tarhi ugaalt bna daa
Ажил хийж байгаа өндөр настан НДШ төлхүү?
Үнэн бас хэрэгтэй л юм
МАН-н засаглалд эрх мэдэлтэй бүхэн хулгай хийж баяжсан болоод ард иргэдээ улны болгож баярлаад сэтгэл ханацагааж бна уу.
Төр засагаа дэмжээд ажиллавал яасан юм бэ. Хараалчдаа одоо жаахан түр хүлээгээч
Суудлаа алдахвий гэж мөн ч бурж байна даа. Дээр бичсэн хүмүүсийн адил уран олборлуулах, ямар ч ашиггүй, маш их алдагдал хүлээсэн төрийн өмчит компануудыг татан буулгах эсхүл хувьчлахгүй юм бол Учралыг хүлээн зөвшөөрч чадахгүйн ээ! Худал амлалт авахаа боль!
1072 оо худалдаж болох нээ
Засгийн газар бүхий л боломжоороо ажиллаж байна. Бид бас урамыг үг хайрлаж байх хэрэгтэй.