Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга Б.Алтангэрэл: Айл руу дайрсан баавгайг ойн гүн рүү хөөсөн
Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт баавгай айлын гэр рүү дайрч, эд хөрөнгөд хохирол учруулсан тухай мэдээлсэн билээ. Тодруулбал, наймдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус сумын Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, гэрийг эвдэлж сүйтгэжээ.
Тухайн сумын Засаг дарга Б.Алтангэрэлээс тодруулахад “Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хэсэг гарч айл руу дайрсан баавгайг ойн гүн рүү хөөж, тухайн нөхцөл байдал дээр ажилласан. Өнөөдөр ажлын хэсэг тухайн хохирол учирсан айлд эд хөрөнгийн үнэлгээ хийж хохирлыг барагдуулна. Хүн болон мал, амьтан бэртэж гэмтээгүй” гэлээ.
Ан амьтадын идэш тэжээлээ бэлтгэх цаг үе ирсэнтэй холбоотойгоор амьтадын хөдөлгөөн нэмэгдэх учир иргэд, малчид, хадланчдад сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдал болон эд хөрөнгөө хамгаалахыг анхаарууллаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шууд буудан хороо
Эргүү мал!!!
Хохирлыг орон нутаг биш, БОЯ хариуцах ёстой шүү. Энэ яам мөнгө ихтэй монголд хэрэгжиж буй гадны төсөл хөтөлбөр, зээл тусламжийн дийлэнх нь БО-г хамгаалах нэрээр орж ирдэг. Түүний хэрэжилт бодитой байх ёстой. Харамсалтай нь тийм зүйл алга. Энд тэнд хэдэн самбар л байршуулсан харагдах юм. Энэ баавгайг алвал БО-ны үнэлгээ хэд вэ? Яг тэр хэмжээгээр уг айлын хохиролыг барагдуулвал шударга ёсонд нийцнэ. Улс авч чаддаг бол, өгч чаддаг байх ёстой. Үүнийг орон нутаг хариуцах ёсгүй.
Хүнд аюул учруулах бол устгах хуультай болох хэрэгтэй