УЛС ТӨР

"Сэлбэ 20 минутын хот"-ыг байгуулахаар гадаад бондоор босгосон өртгийг Н.Учрал займчуулж, тодотголд шингээв

Х.Нямбаатарын гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгож, эхлүүлсэн "Сэлбэ 20 минутын хот" төслийг Н.Учрал тушиж, төлөвлөсөн төсвийг нь 2026 оны төсвийн тодотголд шингээж, 2027 онд багахан санхүүжилттэйгээр МИК-ийн мэдэлд, түрээслээд өмчлөх хэлбэрт оруулах нь.

Угтаа гэр хорооллын 10 мянган өрхийг орон сууцжуулах "Сэлбэ 20 минутын хот" 2027 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орж, 7.7 хувийн хүүтэй гадаад бондынхоо нийт төлөлтийг |2027.08.21|-нд бүрэн барагдуулах байв. Гэтэл Н.Учралын хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх шийдлээр энэ төслийн ашиглалтад орох хугацаа, бондын эргэн төлөлт, тендерт шалгарсан компаниудын ажил гээд "Сэлбэ 20 минутын хот"-той холбоотой бүх ажил саатахаар болчихлоо.

-"Сэлбэ 20 минутын хот"-ын анхдагч авторууд болох Х.Нямбаатар, У.Баатар, Гадаад зээллэгийн хуулиар урагшлуулахаар зүтгүүлсэн Н.Алтаншагай нарын бүтэлгүйтэл, Н.Учралын 2026 оны төсвийн тодотголд шингээх санаа-

1.9 их наядын өртөгтэй "Сэлбэ 20 минутын хот" төсөл бол Х.Нямбаатарын автортой, түүний цээжээрээ хамгаалж байсан төслүүдийн нэг. 20 минут алхаж анхан шатны үйлчилгээг авах, 10 мянган айлыг орон сууцжуулах, утаажилтыг бууруулах гэх зэрэг концевцтой эл төслийг У.Баатар удирдаж, Гадаад зээллэгийн хуульд багтааж урагшлуулахад Н.Алтаншагай анхаарсан ч бүтээгүй. Гадаад зээллэгийн хуулиас гаргаж, төсвийн таазаас давсан шалтгаанаар санхүүжилт нь гүйцэтгэгч компаниудад олгогдож чадалгүй гацчихсан.

Зөвхөн энэ төсөлд зориулж гадаад зах зээлээс 500 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.7 их наядыг 7.7 хүүтэй, 33 сарын хугацаатайгаар босгосон. Эргэн төлж дуусах хугацаа нь |2027.08.21|.

Сэлбэ дэд төвийн төслийн ажил эхлээгүй шалтгаанаар тус үнэт цаасны 500 сая ам.доллароос 400.0 сая ам.долларыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн /1 ам.долларын ханш 3,416.71 төгрөг/ ханшаар хөрвүүлж 1,329.1 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 6-24 сарын хугацаатай жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй төгрөгийн, үлдэгдэл 100 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банканд 24 сарын хугацаатай, жилийн 8.05 хувийн хүүтэй валютын хадгаламжид тус тус байршуулжээ.

Жилийн эцэст арилжааны банкнуудад байршуулсан хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэсэн боловч тус үнэт цаасны хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөг, ханшийн зөрүүгээр 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, тус бондын эх үүсвэрийг ашиглаагүй, нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орж байжээ.

Бондоор босгосон 1.7 их наядаасаа "Сэлбэ 20 минутын хот" төсөлд ердөө 500 тэрбумыг зарцуулсан байдаг. Одоо үлдсэн 1.2 их наядаас 758 тэрбумыг Нийслэлээс Улсын төсөвт шилжүүлж, 2026 оны төсвийн тодотголоор хэмнэх 1.4 их наядын 52.3 хувь болгон төлөвлөж сууна.

Ер "Сэлбэ 20 минутын хот" төслийг бүтээн байгуулах зорилгоор босгосон бонд Н.Учралын эрх мэдэлд орж, оны эцэст Төрийн сангаа улайсгахгүй байх хэрэглүүр нь болж хоцров.

-"Сэлбэ 20 минутын хот" шууд худалдаалж, бондоор босгосон мөнгөө эргэн төлөхөөр төлөвлөсөн Нийслэлээс холдож, МИК-ийн мэдэлд ирж, түрээсээр өмчлөх орон сууц болж баригдахаар болов-

Шуудхан хэлэхэд, "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүх санхүүжилтийг одоо олгосон ч хугацаандаа амжиж ашиглалтад орж чадахааргүй болчихсон. Угаас бүтээн байгуулалтын ганц улиралтай манай улс энэ хугацаандаа төсвөө гаргаж, ажлаа хийж чадаагүй бол ашиглалтад орох хугацаа сараар бус жилээр хойшилно.

Гэтэл 2027 оны долоон сард ашиглалтад оруулж, зах зээлийн зарчмаар иргэдэд худалдан борлуулахаар төлөвлөж байсан энэ төсөл 2030 он руу сунах нь.

Ингэж хэлсний учир нь, "Сэлбэ 20 минутын хот" төслийг Нийслэлийн эрх мэдлээс бүр мөсөн авч, төсвийг нь 2026 оны төсвийн тодотголд багтаагаад зогсохгүй шууд худалдаалж, бондоор босгосон өртгөө төлөх анхны концепцийг нь үгүй хийж, түрээслээд өмчлөх орон сууцны листэд багтаасан байна.

Ингэхдээ дангаар нь бус Солонго 1,2 хороолол, Ногоон нуур 1008 айл, Ногоон орон сууц гэх төслүүдтэй хамтатгаж, 1.7 их наядын санхүүжилтийг 2027 онд олгохоор төлөвлөсөн байна. Өртгийг гадаад зээллэгээр шийднэ. Гадаад валютаар татсан эх үүсвэрийг Монголд төгрөгийн ипотекийн зээлд ашиглахад үүсэх валютын солилцоо, санхүүжилтийн өртгийг Монгол банк, МИК хариуцна.

Хэрэв 2027 оны төсөв, 2026 оны төсвийн тодотголыг Н.Учралын Засгийн газрын өргөн барьснаар шууд батлавал 1.9 их наядын өртгөөр бүтэх "Сэлбэ 20 минутын хот" төслийн анхны санаа, авторууд орвонгоороо өөрчлөгдөж МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Сэлбэ дэд төвийн захиралаар томилогдсон ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн хүн Б.Мөнхбаатар нар үргэлжлүүлж, "тууз хайчилна".


Фото: "Сэлбэ 20 минутын хот" төслийн өнөөгийн байдал | эхний блокууд зургаан давхар хүртлээ босоод гацсан байдалтай буй

"Сэлбэ 20 минутын хот" төсөл юуг туулж энд ирэв — Timeline бүхий нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энд хамгийн ноцтой нь мөнгө босгосон эсэх биш, босгосон мөнгөө зориулалтын дагуу ашиглаж чадаагүй төрийн бодлогын алдаа байна

Зочин
Зочин

Энд хамгийн ноцтой нь мөнгө босгосон эсэх биш, босгосон мөнгөө зориулалтын дагуу ашиглаж чадаагүй төрийн бодлогын алдаа байна

Зочин
Зочин

10 мянган өрхийг орон сууцжуулах төсөл улс төрийн шийдвэрүүдийн дунд гацаж, хэдэн жилээр сунжрах нь хамгийн харамсалтай хэсэг байна

Зочин
Зочин

Нэг Засгийн газар эхлүүлж, дараагийнх нь өөрчлөөд байвал урт хугацааны хот төлөвлөлт яаж урагшлах юм бэ, бодлогын залгамж чанар үнэхээр хэрэгтэй

Зочин
Зочин

20 минутын хот гэдэг зөв санаа, гэхдээ зөв санааг буруу санхүүжилт, буруу менежментээр хэрэгжүүлбэл эцэстээ иргэдэд өр төлбөр нь л үлдэнэ

Зочин
Зочин

Төрийн мөнгөөр эхлүүлсэн том төслүүдийн хамгийн том асуудал нь эзэн нь солигдох бүрд зорилго, бүтэц, санхүүжилт нь өөрчлөгддөг явдал

Зочин
Зочин

Нийслэлээс улсын төсөв рүү мөнгө шилжүүлээд хэмнэлт гэж харуулах нь бодит эдийн засгийн үр ашиг бий болгосон гэсэн үг биш шүү дээ

Зочин
Зочин

Иргэдэд хэрэгтэй орон сууцны төсөл улс төрийн тоглоомын хэрэгсэл болчих вий гэдэг л хамгийн их санаа зовж байна

Зочин
Зочин

Selbe 20 minutyn hot bol zuv sanaa, gehdee iim tom mungutei tosluudiig darga soligdoh burd oorchilj baival irged l etest ni hohirno

Зочин
Зочин

500 say dollar bosgoson yum bol yagaad anhnii zoriulaltaaraa ashiglaj chadaagui ve gedeg asuultand hariulah hun zaaval baih heregtei

Зочин
Зочин

Bondyn mungiig hadgaluulaad daraa ni tosviin todotgold ooroor ashiglah ni sanhuugiin bodlogo bish, asuudliig hoishluulsan l hereg

Зочин
Зочин

Mongol ulsad tom tosluudiin hamgiin tom asuudal ni ehluulsen hun ni soligdohod tusul ni bas soligdдог yavdal bolchihloo

Зочин
Зочин

Gadaad bondoor bosgoson mungunii urtug, huug hen tuluh ve, harin tusul ni hugatsaandaa duusahgui bol hen hariutslaga huleeh ve

Зочин
Зочин

Selbe hotiin sanaa bol heregtei, harin sanhuujiltiin zohion baiguulalt ni iim todorhoigui baival daraagiin tom asuudal ni ur nemeh bolno

Зочин
Зочин

Tur zasag bur uuriinhuu nereer tusul ehluulj, umnuh tosluudiig uur bolgood baival uls oron hugjih bish, urgelj shineer ehlej yavna гэсэн ug

Холбоотой мэдээ

Back to top button