Энтертайнмент

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival"-аас "Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" -ы учир "Их говийн манаач" (The Guardian of the Great Gobi) бүтээлд "Алтан Мазаалай" (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон билээ.

Наймдугаар Их Британийн Мегафликс кино наадмын "Шинжлэх ухаан байгалийн сэдэвт шилдэг кино" шагнал, АНУ-ын Лос-Анжелесын олон улсын баримтат киноны 18 дахь удаагийн наадамд амжилттай оролцож, "Шилдэг баримтат кино" төрөлд нэр дэвшсэн гурван киноны нэг болсон төдийгүй "Техникийн шилдэг үзүүлэлт" ангилалд "Шилдэг зураг авалт" шагналыг тус тус хүртжээ.

Найруулагч Э.Ган-Очир, "Eguur News" мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино 2026 оны эхээр нээлтээ хийж, БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан "Монгол кино өдөрлөг"-ийн нээлтийн үзвэрээр шалгаран, БНСУ-ын үзэгчдэд хүрсэн юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button