С.Молор-Эрдэнийн холбогдсон Үндэсний эв нэгдлийг бусниулах хэргээр нэг ч хүн ял эдлээгүй байна
Ганцаар үйлдвэл 5-12, бүлэглэн үйлдвэл 20 хүртэлх жилийн хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэгт “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ноорог медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан, Философич С.Молор-Эрдэнэ нар шалгагдаж буй. Тус агуулгаар бичсэн нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Тэгвэл шүүхийн нээлттэй мэдээллээс харахад Эрүүгийн хуулийн 19.9 Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар нэг ч хүн ял эдэлж байгаагүй байна.

Ер Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг зүйлчилсэн байдаг. Шүүхийн нээлттэй мэдээллийн санд тус агуулгаар хайлт хийж үзэхэд шүүхээр шийдвэрлэгдсэн долоон хэрэг байх бөгөөд зургаа нь Эрүүгийн хуулийн 19.14-р заалтад хамаарах буюу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх заалтаар яллагдсан байна. Үлдсэн нэг нь 19.13 буюу Төрийн нууцыг үрэгдүүлэх гэмт хэргээр ял оноосон кейс байна.
Б.Баатар, С.Молор-Эрдэнэ, О.Уламсайхан нарыг шалгаж буй Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл анги ерөнхий утгатай зүйлчлэгджээ. Тухайлбал,
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ашгүй наад зүйл ангиар чинь яллагдах эхний хүн болог!!!!!!
Үндэсний эв нэгдлийг бусниулж байна гэвэл санаатайгаар казастаны далбаа барьж давхидаг казакууд,тэдэнд дургүйцэж байна гэж шууд дайсагнаж илтээр талцуулах яс хаядаг монголчууд зөндөө л байшд. Фб ээр дүүрэн казак монголгүй үндэсний эв нэгдэлд дайсагнаад байдаг шд,тэд нарыг казаз монголгүй барьж шийтгэвэл таарна
Иргэдийн амыг барина ч гэж юу байхав юун ардчилал эсрэгээрээ дарангуйлалын дэглэм болгох гээд байх шиг.
Молорэрдэнэ одоо мөрдөнд өмдөндөө өтгөн шингэнээ алдаад харц нь гөлийчөөд маш эвгүй болчихоод байгаа.Өчигдөр оройжингоо монгол улс мандан бадраг гэж орилсон шүү үсээ зулгаагаад гүүдэн ахтан зээтэн заахтан ахтунг мeцтюн аф гэж орилсон.Энэ хүн галзуурчихсан байхаа пязда
Үндэсний эв нэгдлийг бусниулах хэргээр их хурлын гишүүн ч ял авах юм байна
Molor huuriig uhdel bolgo
Дэлхийн хаанаас ч Хайгаад хайгаад олдохгүй олдох ч боломжгүй байхгүй улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигч иргэн М-д санал аа өгөөрэй. Тэр сонгогдвол Байхгүй улсын Анханы Ерөнхийлөгч болж түүхэнд нэр ээ мөнхөлсөн Ерөнхийлөгч болно. Байдаггүй байхгүй улсынхаа Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд аа идэвхтэй оролцож саналаа өгөөрэй.
худлаа сэтгэцийн өавчтэй хүний дүр эсгэж мултрах заль гаргаж байгаа бөаых
Молор эрдэнэ зөв хүн гэдэгт нэг бус удаа мэдсэн. Үндэсний дэвшил хөгжил сайн сайхны төлөө тэмцэгч эх оронч хүн билээ. Дөлгөөн даруухан,боловсролтой. Ер нь бол манай хүн. Хотын сэхээтэн.
Буруу гэж үзэж байна. Буруу сулла.
Алтан ургийн үр сад Жалайр Гантулга.
арай гэхэд арай байсан
Цааз
Ял эдлүүлдэггүй учираас эд нар давраад байгаа юм. ЭХЛЭЛ нь молорэрдэнэ болог...
Нэг галзуугийн чалчсанаар сүйрчдэг үндэсний эв нэгдэл ч гэж юу байдгийн. Сэтгэцийг нь шалгаад зүгээргүй бол шархад явуулна биз.
Монголчуудыг халх, буриад, дөрвөд г.м.-ээр хооронд нь сөргөлдүүлэн хагалан бутаргах утгатай юм сошиалд байнга бичиж байдаг хэдэн элий балай юмнуудыг 19.9-р зүйлээр шоронд хийх ёстой боловч ТЕГ огт хайхардаггүй!!! ОХУ-ын буриад, Хятадын Өвөр монголчуудыг МУ-ын уугуул монголчуудтай эв түнжингүй байлгах их гүрний далд бодлого хатгалга ч явж байж мэдэх л юм!!!
Монгол хүн гэж байхгүй,чингэс хаан гэдгийг ч үгүйсгэж байсан.Бүх цаг үeийн эрдэмтэн судлаачдын ажлыг ганц солиотой хүн үгүйсгэж болох уу.Олон арван гадаад дотоодын эрдэмтэн судлаачийн болон архeлогийн олдвороор нотлогддог. Түүхийн хүрээлэнгийхэн тайлбар өг.