12 хүртэлх жилийн хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгагдаж буй хүмүүс
Ганцаар үйлдвэл 5-12, бүлэглэн үйлдвэл 20 хүртэлх жилийн хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэгт “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ноорог медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан, Философич С.Молор-Эрдэнэ нар шалгагдаж байна.
Эхнээс нь хөвөрдвөл,
Нэг. О.Уламсайхан нарыг мөрийтэй тоглоом, худал мэдээлэл тараасан, Үндэсний эв нэгдлийг бусниулсан хэрэгт холбон шалгасан. Огноо нь 2025 оны гурван сар. Ноорог медиагийн зүгээс сонгуулийн агуулгаар бүтээсэн "18 хоног" баримтат кинотой холбоотойгоор ийн шалгаж, гар утас, компютерыг хураан авч, баривчилсан байж болзошгүй талаар мэдээлэл хийж байв.
Хоёр. “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн зургаан зүйл ангиар АТГ, ТЕГ-т шалгаж байна. Тухайлбал,
Эрүүгийн хуулийн 19.9, Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар Б.Баатарыг 2014 онд ТЕГ-аас шалгаж байсан. Шалгагдах болсон шалтгаан нь тухайн үед цацагдаж, нийгэмд дуулиан тарьсан "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгтэй холбоотой гэх. Шалгаж байх үедээ хэд хэдэн удаа Б.Баатараас мэдүүлэг, тайлбар авсан. Гэвч хэргийн үйл явц прокурор, шүүхэд шилжээгүй. Тэндээ намжсан байдаг. Харин сүүлд ямар шалтгаанаар холбогдуулан шалгаж буй талаараа ТЕГ-аас тайлбар өгөөгүй, хэрэгт холбогдох тайлбар мэдүүлгээ ч Б.Баатар өгөөгүй байгаа аж.
Гурав. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард, Шадар сайд асан Ц.Оюунбаатар тэргүүтэй хуульч, эдийн засагч нар шалгуулахаар ТЕГ-т хандсан. Тэд Харбины гэрээ, Эрдэнэс Оюу Толгой компанийн $20 саяын асуудал, Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө хагалган бутаргах агуулга илэрхийлсэн зэрэг нь шалгуулах үндэслэл болсон гэх мэдээлэл өгч байв.
Дөрөв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Молор-Эрдэнийг жилийн өмнө "Томокогийн найз" нэртэй подкастад орох үеэрээ Монголын түүх, Чингис хааны тухай ярьсан агуулгаар нь шалгах чиглэлийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өгсөн. Өдгөө 461- хорих ангид саатуулагдсан түүнийг Үндэсний эв нэгдлийг бусниулах хэргээр шалгаж буй. Үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр болно.
Эрүүгийн хуулийн 19.9. Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэг. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв бүлэглэн үйлдсэн бол 20 жил хүртэлх хугацаагаар хорих эсэх хэлэлцэгдэнэ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нар эрх баригчдын эсрэг дуугарвал эв нэгдэл бусниулах гэлээ гээд чихчихэж болдог их субьeктив эвгүй л зүйл анги даа
би дарга биш би монгол хүн миний эрх ашигт тэрсэлсэн зүйл ярьж стрес дүүлээд байсан юун дарга марга вэ
Молор-эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн чинь ингэчихэв үү
Хятадад нэгдэхийг уриалсан Дэлгэрсайхан болон түүний хамсаатангуудыг мөн шалгахгүй юм уу Монгол улсын сайд хүн хэлсэн үг бий шүү
ULAMSAIHAN L HELMEGDSEN BNA. BUSAD N BOL JINHENE MONGOLIIN DAISANUUD OYUERDENE BOL 20 JILIIN YALTAI HULGAICH SHUUU
Дааганаас унаж үхдэггүй даравгараас унаж үхдэг гэж ч болж дээ хөөрхий
Молор-Эрдэнэ, уг нь голыг олоод хэлчдэг хүн. Харамсалтай нь япон хүүхэнтэй саасаганаж байгаад огцом хадуурсан. Ам нь ч бузар халсан шүү. “Чингис хаан монголынх биш, Монгол гэдэг чинь зүгээр л хоч байхгүй юу даа…” гэх мэтээр..,
оны хоч
оны уриа
мянганы эрины цол
өөрсдийгөө богд гээд байгаа хүмүүс инээдэмтэйм лдаа
харах царайны хасаг уу ху жаа юу хүн шүү дээ зэс нь цухуйж л байхгүй юу тоглоом нь шоглоом болох нь бий шүү.Монголд элэггүй хүн байна,хорлох дуртай хүн байнаа гэж ойлгосон
Нөгөө ширээний хүүхэн яах билээ
Нараг дэмжинэ хасгуудыг зайлуулах нь туйлын зөв Шинжаанруу марш
Нямбаатар алга ард түмний эсрэг жагссан
заавал хатуу шийтгэл оногдуулах ай цаашид хэн дуртай нь Монгол улсын эрх ашигт харшлах зүйл ярих ухуулах нөлөөлөх үгүйсгэх доош нь дарах дорд үзэх түүхийг гуйвуулах булаах гүтгэх харлуулах зэрэг оролдлого хийхийг үүгээр таслан зогсоох хэрэгтэй.Өөрсдийн үнэт зүйлийг хамгаалах бүрэн эрх манай улсад бий гэдгийг ойлгуулах ёстой
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ ах дүү бутач хүүхдүүд үү Монголоо гэсэн сэтгэл эд нарт юу ч байхгүй өөрсдөө л баяжиж хөлжиж баян тарган амьдарч байвал ард түмэн юу ч биш юм шиг ээ
Ene zuil angiig Ih hural helelzej uurchilmuur yum. Undesnii ev negdel gej Mongol ulsiig heleed baigaa yum uu? Mongolchuudiig heleed baigaa yum uu? Tegsnee humuusiig gedeg chibi mun adil Delhiin buh humuus yum uu? Delhii deer garch baigaa buh asuudald ene eruugiin zuil angi uilchleh yum uu? Yamar ch logik setgelgee baihgui huniig hels heregt tatah zuil angi baina.
Батүүл, Баатар мэтийн улс хооронд хагалан бутаргах үйлдэл хийсэн хүмүүсийг мөн шалгах хэрэгтэй.
хойч үед маш хортой Чингис хаан гэж зохиомол юм уу Монгол гэж байхгүй хятад юм уу гэж миний хүү надаас асууж байна ёстой туг тахичмаар шаар байна наад нөхөр чинь
Эхний 2 л гэхээс дараагийн 2 бол чиний л бодол юм байгаа биз АРД ТҮМНИЙ бодол биш үү. Өөрийн хөө бодолыг ард түмний бодол мэт БИТГИЙ сурталчилаарайдаа.
Олон долоон юм хуцалгүй авааяаад хориочээ
ДАРГААТАЙ ПДА НАР ШҮҮ
УИХын гишүүн М.Нарантуяа/Нара/г шалгаж чадахгүй л бна даа.
За тэр Молорэрдэнэ ч шизотой биз. Харин тэр Херо Баатар Оюук 2 бослогл үймээн гээд явсан уу
Ene hvn harin hariutslagaa hvleej ylaa edleh estoi shv. Molor-Erdene gdg hvn. Tiim duraaraa hondlon bj harin bolohgvi bhaa. Oyun-Erdene harin Elbegdorjoor oroldson gj l yl awdag ym bish bol medehgvin bn
Нарантуяа бас байна
Нара-д энэ зүйл анги хамаарах уу???
Дээр нь тэр бузар хүүхэн Нарагаа нэм!! УИХ-аас зайлуулах ёстой!
Томоко энэ хүрч байж л жинхэнэ дүнгээ тавиулах ёстой байж л дээ.юм бүхэн учиртай ,Монголчууд улам л ухаан сууж байна даа энэ мэт үйл явдлуудаас сургамж авч байгаа
Яагаад Нараг шалгахгүй байгаа юм бэ?
Өнөө нара гэгч н яасан
Цаазла . Эдний балаг дуусахгүй арилахгүй. Удмаар нь устгасан ч олны тахаалд нийцнэ