НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Дарханд тусгаарласан болон Сөүл хотоос ирсэн сэжигтэй иргэдээс коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.02.06/-нд ЭМЯ-наас шинэ коронавирусийн тухай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар ард иргэд болон хэвлэлийн төлөөлөгчдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д. Нарангэрэл, Дархан-Уул аймаг болон БНСУ-ын Сөүл хотоос ирсэн сэжигтэй 3 иргэнээс шинэ коронавирусийн шинжилгээг авсан ч хариу нь сөрөг буюу “халдваргүй” хэмээх хариу гарсан талаар мэдэгдэв.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гурван иргэнээс авсан шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар одоогийн байдлаар шинэ коронавирусийн эмчилгээнд зориулсан эм болон вакцин гараагүй байгаа боловч, эмийн сангуудаар өөр төрлийн вирусийн эмүүд олдоцтой байгааг хэллээ. Түүнчлэн энэ сарын 08-нд манай улсад хувийн хамгаалах хэрэгсэл ирэхийг онцлов.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/228746981466972/?__xts__[0]=68.ARDlg-hEXbmBNdHTlLqJlwj24GPvkEQ_PBk4sfsZMf3pZ-_-SBsFCbCUCX3LGizPpjv9HuLgHggh17EpTeUAKtlRvAXZZerbcbEN8S7pDlsv-aM1mv3tDB39FDHuAzbmIRluxrl9oLEVQpFlKwzv-x0eR8PIVipDadzEEY-9QJr_VmMNMHXe5ykoNrwUMFCFvV5-0RjNxCdtuFrFqd2JwddB38o6DgLqZJLnk7wWdsHxz8NfSVIljxqPDLPUgyBN8rp2FqgV5QNggISAKQEzr_h3L7jFliGc1LKPyoIsM1llJcOOlMu8zoTXbMvABvlEuawXYS3HA2rqd56PamjpOIK6SHrczL959ms&__tn__=-R

Мөн дэлхий дахинаа уг вирусээр өвчлөгчдийн 80 хувьд нь өвчний шинж тэмдэг хөнгөн байдлаар илрээд байгаа бол үлдсэн 20 хувьд нь уушгины хатгалгаа, амьсгал боогдох шинжээр хүндэрч байгаа аж. Өвчний шинж тэмдэг хүндэрч байгаа иргэдийн ихэнх нь архаг хууч өвчтэй байна. 

ЦЕГ-аас шинэ коронавирусийн тархалтаас сэргийлж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн үйлчилгээний газруудад хяналт тавин ажиллаж байгаагаа хэллээ. Мөн ард иргэдийг цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж, архидан согтуурах, худал мэдээлэл өгөхгүй байхыг хүслээ. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусын халдварын тоо өмнөх өдрүүдийн байдлаас 3708-аар нэмэгдсэн. Нийт тохиолдлын тоо 28.262-д хүрч, 562 хүн нас барсан. ЗТХЯ-наас БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байгаа бөгөөд нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

худал мэдээлэл тараагаад байгаа хүмүүст хариуцлага тооцож болохгүй юу

Жак
Жак

Аштай юу даа. Худлаа цуурхал тараахаа болимоор юмаа нээрээ

Зочин
Зочин
Reply to  Жак

Ашгүй дээ. Цөөхөн хүн амтай манай улсад энэ өвчин ороод ирэх юм бол асуудал нэлээн хүндэрнэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button