Бусдын 14.7 тэрбумыг залилж, 161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн гэх В.Ганзоригийг суллаж, хилийн хориг тавив

Алтны хоёр боссын маргааныг товч өгүүлвэл, В.Ганзориг дөрвөн жилийн хугацаанд олборлолтоороо ₮570 тэрбумын ашиг олж, ₮161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн, бусдын 14.7 тэрбумыг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдчихоод буй.
14.7 тэрбумаа залилуулсан хэмээн гомдол гаргасан Г.Ариунболд бол Урьхан Б.Чинбатын хамтрагч. Булаацалдаж буй газрын лиценз "Вайнд майнд" ХХК дээр бүртгэлтэй. Уг компанийг 2022-2025 онд Г.Ариунболд, Б.Чинбат нар эзэмшиж байсан бол 2025.05.21-нээс өнөөг хүртэл В.Ганзориг эзэмшиж буй юм.
В.Ганзоригийг гурван долоо хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас саатуулж, прокурор 1 сарын хугацаатайгаар цагдан хорих санал шүүхэд хүргүүлж, шүүх саналыг хангаж шийдвэрлэж байсан.
Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас В.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах санал гаргасан байна. Гэвч шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурорын санал болон өмгөөлөгч нарын тайлбарыг хэлэлцээд, өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилсан гэж үзжээ.
Иймд 2026 оны есдүгээр сарын 8-наас эхлэн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ар талгүй хулгайч гэж байхгүй эээн!!! Мафажсан төрийг цэвэрлээгүй уагт шударга үнэн гэж хэзээ ч байхгүй !!!
МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон байна ш дээ.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Намайг аж ахуйн нэгжийн дансаа нээлгээгүй байна ажил эхлэхэд чинь муу, торгууль бодогдоно гээд БГД нийн татварын албаны 2 давхарт суудаг өндөрдүү нуруутай дарга залуу өөртөө бэлэн 400,000 гаргуулж аваад өршөөж билээ. Одоо тэр залуу баяжсан болов уу
Үнэхээр луйвар хийсэн бол ясыг нь цайтал шоронд нь хориод.
Хийгээгүй бол нотолгоо гаргаж хорьж байгаач.
Хийсэн байж магад гээдл хорьдог.
Үгүй юм шиг байна гээдл гаргадаг энэ хууль уу.
Новшийн хулгайчууд мөнгөтэй хүнд ингэж л хандана.
Гадагш зугтах боломжийг л нээж өгч байгаа юм байна. Олон тэрбум залилдаг хүн хилээр гарч зугтах юухан байхав.
Нэг их баян л гэнэ. Маниасаа хамаагүй ядуу сэтгэлтэй луйварчингууд байдаг бололтой