Улс төрийн мэдээ

"Гэрт ойр сургууль" хөтөлбөрөөр халхавчлан Н.Учралын ээжийн сургуульд 3.5 тэрбумыг төсөвлөжээ

Өдийд, УИХ-ын ээлжит бус чуулган товлон хуралдуулж, төсвийн тодотголыг байнгын хороодуудаар хэлэлцүүлж буй.

Өргөдлийн байнгын хороогоор 2026 төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдын багц дээр тодотголоор нэмэгдсэн зардалд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг суулгажээ.

Ингээд хэд хэдэн сургууль энэ хөтөлбөрт хамрагдаж буйн дотор Хан-Уул дүүрэгт байрлах "Их засаг кинг" сургууль багтаж, улмаар 640 хүүхдээр тооцоолон нийт 3 тэрбум 520 сая төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд оруулсан байна.

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир энэ талаар зөрүүтэй тайлбар өгсөн ч, Н.Учралыг Их засаг сургуультай холбоотойг нийтээр мэдэх тул түүний ХОМ-ийг шүүж харахад "Их засаг их сургууль"-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байна. Харин Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа "Их засаг кинг" сургуулийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн дата ил тод бий.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд рүү Сангийн яамнаас илгээсэн "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн төсөв дунд Хан-Уул дүүрэгт байрлалтай Эрдэм Нова төрөлжсөн ахлах сургуульд 3 тэрбум 630 сая төгрөг, Их засаг кинг сургуульд 640 хүүхдээр буюу нэг хүүхдийн төлбөрийг 5.5 сая төгрөгөөр тооцон нийт 3 тэрбум 520 сая төгрөгийг тусгасан байна.

Төсвийн тодотголоор 1.4 их наядыг хэмнэсэн гэж буй Н.Учралын танасан 2026 оны төсөв дотор зарлага 900 гаруй тэрбумаар нэмэгдэж орж ирсэн. Ингэхдээ Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн багцийг нэмэгдүүлснийг нарийвчлаад харвал энэ мэт ерөнхийлсөн дүнгүүдээр зарлага өссөн байгааг харж болно.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Боловсролын яамнаас оруулж ирсэн Гэрт ойрхон сургууль хөтөлбөрийн 50 тэрбумын төсөв гэж танилцуулсан. Задаргааг танилцуулаагүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Харин Улсын Ерөнхий Аудит 2026 оны улсын төсвийн тодотголд хийсэн дүгнэлтдээ энэхүү нэмэгдсэн зардлуудыг нарийвчлан тусгаагүй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
аардрдард
аардрдард

улсын ганц сургууль жилийн дотор барьж ашиглалтанд оруулахгүй байж, энэ мэтээр ерөнхий сайд нь хүртэл мөнгө цохиж л байдаг үнэхээр гутамшигтай

Зочин
Зочин

Ингэж ажиллахаар энэ хулгайч намын лидэр мөн байна шүү.

Зочин
Зочин

МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон байна ш дээ.

Наран
Наран

Бас нэг худалч поп ерөнхий сайдтай ээж нь бас худлаа гүрийгээд ичмээр юмаа ханадаггүй ээ

Зочин
Зочин
Reply to  Наран

gol n tonog tohooromjiin ner gej baihad jiliin surgaltiin tolbor gej bichih buruu. Ene nohor ogtsorvol taarna. Surgaltiin tolboroo suraltsagchdaasaa avaach.

Зочин
Зочин

Ийм л гэр бүл шүү дээ

Талбайн урд Данх тауэр
Талбайн урд Данх тауэр

Данхын модноос унсан алим хол өнхөрсөнгүй юу. Нүүрсний 30н хулгайч нартай удаан айлгуутаад байвал нуруундаа хутгалуулах нь цаг хугацааны асуудал шт. Эд нартай тохиролцдгүй юм, хариуцлага тооцох ёстой юм. Гомдол, матаасын захиалагч нь 00эрдэнэ гэдэгт мурийцсан ч болно. Яг ийм бохир аргаар Монгол хүнийг үнэгүйдүүлж байхыг өдөр бүр харсаан, хэний уламжлалт арга вэ, хэдэн давхараас ирдэг заавар вэ, тэр бол маш тодорхой, ойлгомжтой шт бро

Зочин
Зочин

Ха ха яаж зүгээр суухав хэдэн үеэрээ идэх хоолтой байж ичихгүй л дээ. Энэ төрд цайрсан өлөн хулгайчууд л байна

Иргэн
Иргэн

Энэ үзэгдэл бүр цагаандаа гарч улсын сургууль барих мөнгөөр аяан шалтаг заан МАН мафиууд мөнгө дээрэмдэж бн!

Иргэн
Иргэн

Нөгөө зальт эрлийз Энх-Амгалан гэдэг сайд чинь хавтгай луйвар хийж сонгуулийн мөнгөа босгож байгаа гэнэ шүү!!! Гэрт ойрхон сургуулийг шалгадаг төрийн байгууллага бн уу Монголчуудаа!!! Арай хэтэрлээ 50-100- тэрбумыг зувчуулаж байгаа юм бн!!!

Зочин
Зочин

Ээж аав нь хүүдээ гай болсон бна үхэхийн хооронд

Зочин
Зочин

СХДт түрээсийн луйвар хийсэн биздээ яасан их шунал вэ

Иргэн
Иргэн

Монголчуудаа гэрт ойрхон сургууль гэдэг нэрийн доор МАН мафиуудын обектийг өндөр үнээр түрээслэж татвар төлөгчдийн мөнгийг луйвардаж бн аа Мафи Энхамгалган гэдэг сайд!!! Гэхдээ хамгийн харамсалтай гэрт ойрхон биш бүр цөлөж хүүхэд багачуудыг тамлаж бн!!! Жнь; 130- сургуулийн гэрт ойрхон сургууль нь Жаргалант гэдэг хаусын хотонд аваачиж бүр холдуулаж цөллөө одоо яаах вэ Монголчуудаа!! Энх-Амгалан гэдэг эрээгээ алдсан луйварчин ичихгүй гэрт ойрхон гээд гүтгээд байх юмаа!! Хүннү хороолын хүүхдүүд 1- км холоос 1- ангийн багчууд гээд боддоо!!! Иймэрхүү луйвар маш их болжээ!!!

Зочин
Зочин

Огцрох амархан

Ахмад настан
Ахмад настан

Дунд сургуульд багшилж байсан хүн яаж Их сургуулийн багш болж болох вэ Их сургуулийн багш нар онц төгсөөд сургуульдаа багшилахаар үлдсэн залуус голдуу байдаг байсандаа

Zochin
Zochin

Ugaasa ger bulerei Timshdee deerlhuu aav ni mafi shig yavdag bsinshtei surguuli baiguulchaad ajilchdaa umnuu buhulzuuldg,yumig ni hideg bøø-g hurtel araasa gujlgdg ih zantai yumnuud ,hun bish bj turd grchaad

Зочин
Зочин

2018 онд Учралын аав Н.Ням-Осорын (Их Засаг олон улсын их сургуулийг үүсгэн байгуулагч) өөрийн эзэмшлийн "Хүннү" ХХК-аар бусдын боломжийг хулгайлж ЖДҮ-гээс 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдсон. Эцэг нь ХУЛГАЙЧ бол Хүү нь ХУЛГАЙЧ л байдаг юм байна.

Зочин
Зочин

Огцор далд ор

Зочин
Зочин

Ээ чааваасдаа бас нэг новшийн хулгайч уул нь на с залуу хүмүүжил сайн эи орон ард түмнээ боддог бол

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Дууяа
Дууяа

Ичихгүй л юм даа, шунал бол юуг ч дийлнэ, эд нар л төсвөөс авахгүй бол болохгүй байв гэж үү. Хүүгийн ажил алба, өөрсдийн болон сургуулиудынх нь нэр хүнд, улсын минь төсвийн хүнд байдал, татвараа төлдөг иргэдийн татварын зарцуулалт, ард иргэдийн амьдрал, хүмүүсийн хэл ам, хараал ерөөл гээд юуг ч тоохгүй юм даа. Шуналтай болохоор л баяжсан байж таарна.

Цооцоо багш
Цооцоо багш

Это -уже слышком!ПРЕМЬЕР МИНИСТРА МОНГОЛИИ ОКАЗЫВАЕТСЯ ВОРОМ! ПОРА ЕМУ НА ОТСТАВКУ.

Зочин
Зочин

Огцруулж хариуцлага тооцооч.

Зочин
Зочин

Худал гүтгэлэгээ больмоор юм ...боловсролын сайдаа үнэн юмуу нэг хувийн их сургуульд 3 тэрбум төсөв төсөвлөөд хэний явууллага вэ

Холбоотой мэдээ

Back to top button