НИЙГЭМ
Бэлчээрийн ургамлын ургалт Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн аймагт муу байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн зарим сумдын хэсгээр муу.
Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.