НИЙГЭМНийгэм мэдээ
Гачуурт орчим, "Хар усан тохой" гэх газар баавгай үзэгджээ
Сүүлийн үед Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын нутгаар баавгай үзэгдэх нь элбэгшсэн. Мөн 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хэд хэдэн удаа баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл Гачууртын урд буюу Туул гол, "Хар усан тохой" гэх газар Баянзүрх уулын ард баавгай орж ирсэн байна.
Нийслэлийн байгаль орчны газраас "Ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу" хэмээн анхаарууллаа. Түүнчлэн баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөлөө.
Ажлын цагаар:
- Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303
- Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 7707-0840
Ажлын бус цагаар:
- Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
- Цагдаагийн утас: 102
- Нийслэлийн Байгаль орчны газар
- Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 9106-4466
- Амьтны эмч: 9116-2228, 8555-0746 дугаарт мэдээлэх боломжтой.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.