НИЙГЭМНийгэм мэдээ
Буяны үйл хийх, үйлс эхлэх, хишиг даллага авах, бэр буулгахад сайн
Аргын тооллын 9 сарын 28, Даваа гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр.
Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:46-18:38. Тухайн өдөр тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буяны үйл хийх, үйлс эхлэх, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт сайн. Өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс доройтох тул муу, цээрлэвэл зохилтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.