Монгол Улс амьдралын чанарын индексээр 73.33 оноо авчээ

Numbeo-ийн Амьдралын чанарын индексээр Монгол Улс 73.33 оноо авч, амьдралын чанар харьцангуй доогуур үзүүлэлттэй орнуудын түвшинд байна.
Монгол Улсын хувьд агаарын бохирдлын индекс 88.03 буюу “маш өндөр” түвшинд хүрсэн нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй гол үзүүлэлт болжээ. Харин худалдан авах чадвар 44.81, аюулгүй байдлын индекс 48.80, эрүүл мэндийн үйлчилгээний индекс 51.63 байна.
Мөн амьжиргааны өртгийн индекс 34.63 байгаа бол цаг уурын индекс -3.54 гарчээ. Numbeo-ийн уг индекс нь худалдан авах чадвар, аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, амьжиргааны өртөг, орон сууцны хүртээмж, замын хөдөлгөөний ачаалал, байгаль орчны бохирдол болон цаг уур зэрэг найман үзүүлэлтийг нэгтгэн тооцдог. Мөн тухайн улсад амьдарч буй иргэд болон хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ, мэдээллийг ашигладаг аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.