НИЙГЭМ

Иргэд: Тогны үнэ "галзуурлаа", өмнөхөөсөө хэд дахин өндөр төлбөр гарч байна

Өнгөрөгч оны 11 дүгээр сард тогны үнийг 30-89 хувиар нэмсэн нь иргэдэд санхүүгийн ачаалал үүсгэж буй тул буцаад яндангаа гаргаж эхэлсэн тухайгаа илэрхийлээд буй.

Гэтэл Утааны ерөнхий хяналтын сонсголоор Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх "Гэр хороололд өнөөдөр эрчим хүчний гэрээтэй 196 мянган хэрэглэгч байна. Үүнээс тогтвортой 138 мянган хэрэглэгч байна. Энэ иргэдийн шөнийн хөнгөлөлтийг Засгийн газар төлж барагдуулдаг. Халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын тоо огт буураагүй. Өөрчлөгдөөгүй гэдгийг төлж байгаа төлбөрөөр батална" хэмээсэн.

Тэгвэл цахилгааны төлбөрийн нэмэгдэл иргэдэд хэрхэн нөлөөлж буй талаар тодруулан хүргэж байна.

-Иргэн Оюунчимэг: Манайх гэхэд хашаандаа жижиг хэмжээний байшинтай, түүнийгээ нүүрсээр галлаж амьдардаг. Хэрэв цахилгаанаар халаана гэвэл үнийг нь дийлэхгүй байх-

Тогны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусаж байна. Өрхийн санхүүд нөлөөлөхөөр барах уу даа. Манайх 11 сард тогны үнэ нэмэгдэхээс өмнө 20-30 мянган төгрөгийг л эрчим хүчний хэрэглээндээ төлдөг байлаа. Гэтэл өртөг нэмэгдсэнээс хойш миний халааснаас гарах мөнгө нэг дахин нугарчихлаа. Нуугаад яах вэ, сарын тогны хэрэглээндээ 70 мянган төгрөгийг төлж байна.

Гэтэл цахилгаан халаагуураар дулаанаа шийдчихсэн хүмүүсийн нуруунд тогны төлбөр хүнд ачаа л болж байгаа нь мэдээж. Манайх гэхэд хашаандаа жижиг хэмжээний байшинтай, түүнийгээ нүүрсээр галлаж амьдардаг. Хэрэв цахилгаанаар халаана гэвэл үнийг нь дийлэхгүй байх.

-Иргэн: Мөнгөтэй дөө ч биш, яндангийн тоог нэгээр цөөлөх гэснийхээ төлөө түрээсийн байрны мөнгийг л цахилгаанд төлж байна-

11 сард цахилгааны үнийг 30-аас дээш хувиар өсгөчихсөн шүү дээ. Анх манайх 30-40 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг байсан бол одоо 50-60 мянгыг л төлдөг болчхоод байна. Үнэндээ яг хэдэн квт.ц цахилгааныг өрхийн хэрэглээндээ зарцуулж байгаагаа мэдэх юм алга.

Бид ч яах вэ, цахилгаан халаагуур ашигладаггүй болохоор тогны мөнгөө төлж дийлж буй. Цаана чинь тогны мөнгө нь сая хол давдаг айлууд гараад ирлээ. Ойрын жишээг л дурдахад, манай хүү Зүүнсалаад хоёр давхар ч гэлээ жижиг хэмжээний байшиндаа цахилгаан халаагуур ажиллуулж амьдардаг юм л даа. Гэтэл төлбөр нэмэгдсэнээс хойш цахилгааны өртөгт 1 саяыг төлж эхэлсэн гэнэ. Арай дэндүү байгаа биз.

Мөнгөтэй дөө ч биш, яндангийн тоог нэгээр цөөлөх гэснийхээ төлөө түрээсийн байрны мөнгийг л цахилгаанд төлж байна. Авдаг цалин нь өндөр биш шүү дээ.

Дан ганц цахилгааны төлбөр өндөр гараад зогсохгүй өдөр тутмын хэрэглээний барааны үнийг хөөрөгдсөн. Удахгүй цагаан сар болох гээд байдаг. Яаж болгох юм бүү мэд.

-Баянзүрх дүүргийн иргэн: Тогны үнэ нэмэгдэхэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн бүгдээрээ өслөө. Энэ угаас Монголд хэвшил болчихсон-

Бензиний үнэ нэмэгдэхэд бүх бараа дагаад өсдөг шиг, тогны үнэ нэмэгдэхэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн бүгдээрээ өслөө. Энэ угаас Монголд хэвшил болчихсон.

Шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж байгаа эсэхийг мэдэхгүй. Юутай ч миний төлдөг тогны мөнгө нэг дахин өссөн. Үнэ нэмэгдэхээс өмнө хоёр гэрийн тогны төлбөр 35 мянга гардаг байлаа. Гэтэл одоо тогны төлбөрт би дангаараа л 38 мянгыг төлөөд байна шүү дээ. Их өссөн санагдсан. Зурагтын мэдээ харахад 30 хувь нэмнэ л гэсэн. Яах вэ, улс эх оронд хэрэгтэй гэвэл өсгөхөөс яах вэ гээд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл яг үнэндээ 30 хувь өсөөгүй л юм шиг санагдаж байна.

Би сард хэдэн квт.ц хэрэглэдэг болохоо мэдэхгүй. Хажуу айлын хашаанд тоолуур байдаг. Тэднийх нохойтой учир орох аргагүй болчихдог юм л даа.

-Манайх нүүрс болон цахилгаанаар халах зохицуулалттай зуухтай. Гэхдээ би хэзээ ч цахилгаан халаагуураа асаадаггүй. Нүүрсээр галлах нь хамаагүй хөнгөлөлттэй-

Иргэн: Тогны үнэ нэмэгдэхээс өмнө манайх 25 мянган төгрөг л тогондоо төлдөг байсан. Гэтэл одоогийн байдлаар сардаа 50 гаруй мянган төгрөг төлдөг болчхоод байна. 30 хувь өсгөнө гэсэн нь худлаа байсны нотолгоо энэ.

2022 онд анх яригдаж байсан шүү дээ. Цахилгаан эсвэл хийгээр халаагуураа шийдээд яндангаа буулгасан айл өрхүүдээ төр дэмжинэ гээд л. Тэр шийдвэрийг сонсоод яндангаа буулгачихсан айлууд одоо хохирч байна.

Миний дүү яг энэ үлгэрээр яндангаа буулгаж, цахилгаан халаагуур тавьсан. Гэтэл өнгөрсөн өвөл нэг сарынхаа цахилгааны төлбөрт 400 мянгыг төлдөг байсан бол одоо 1.2-1.4 саяыг төлөх болсон байна лээ. Яаж тэр их мөнгийг зөвхөн цахилгаандаа зарцуулах билээ дээ. Ард түмэн чинь тэрбумтан биш шүү, төрийн томчуудаа. Үнэхээр тогны мөнгөө төлж дийлэхгүй байна хэмээгээд манай дүүгийнх яндангаа дахин гаргаж нүүрсээ түлээд эхэлчихлээ. Энэ л иргэдийн чинь бодит нүүр царай.

Манайх нүүрс болон цахилгаанаар халах зохицуулалттай зуухтай. Гэхдээ би хэзээ ч цахилгаан халаагуураа асаадаггүй. Нүүрсээр галлах нь хамаагүй хөнгөлөлттэй. Аль хөнгөлөлттэйг нь л сонгож буй. Би 10 сард 100 шуудай нүүрс авсан. Хоёр хоногийн өмнө тоолж үзэхэд 30 шуудай үлдсэн байна лээ. Өдөрт хуваан тооцож үзэх юм бол нэг өдөр дулаанхан байхын тулд 2 мянга гаруй төгрөгийг л зарцуулсан гэсэн үг.

Тогны үнийн өсөлт галзуурлаа. Иргэдээ боддоггүй хариг төрийн бодлого боомилж байна шүү дээ. Хэцүү байна гээд хэлээд өнгөрөх биш бодитоор хэрхэн төлбөр болдогдож байгааг харуулъя.

  • Үнэ нэмэгдээгүй буюу 2024 оны есөн сард 74.550
  • 2024 оны 10 сард 42.343
  • Үнээ нэмсэн 11 сард 188 мянга гарч 47 мянгыг шөнийн хөнгөлөлтөөр бууруулан 140 мянгыг төлсөн
  • Харин хамгийн сүүлд буюу нэг сарын 16-ны өдөр хүртэлх төлбөр 203 мянга гарч 50 мянгыг шөнийн хөнгөлөлтөөр бууруулж 150 мянгыг төлсөн.

Огцом үнэ өсөөд байгааг үнэхээр их гайхсан. Бүр дуудлага өгч үзүүлсэн хэдий ч хэвийн байна хэмээсэн. Одоо яах учраа олохгүй байна. Хэрэглээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй шүү дээ. Манайх цахилгаан зарцуулалт багатай айл л даа. Газ хэрэглэдэг. Өдөрт гурван өрөөний гэрэл, зурагт, хөргөгч, ус буцалгагчаас өөр зүйл ажиллуулдаггүй. Гэр хорооллын нэг айл өрх 150 мянгыг зөвхөн тогондоо өгөөд байвал яаж амьдрах билээ дээ. Үүнийг нэг анхаараад өгөөсэй.

-Баянхошуунд байрлах зургаан нэрийн дэлгүүрийн эзэн: Цахилгааны төлбөрт хамгийн багадаа 1.2 сая төгрөг төлдөг болсон. Тогны мөнгөө дийлэхгүй байна гээд барааныхаа үнийг нэмэлтэй биш дээ-

Манай дэлгүүр 150 мкв бөгөөд нам даралт буюу цахилгаан халаагуураар ажилладаг. Өрхийн хэрэглээг бодвол тог их зарцуулна. Олон хөргөгч зэрэг ажиллахаас гадна хяналтын камер, гэрэл зэрэг байнга ажиллана.

Тогны үнийг нэмэгдүүлэхээс өмнө цахилгааны төлбөрт 370-430 мянгыг тушаадаг байсан. Гэтэл үнэ нэмэгдсэнээс хойш 1.2-1.3 сая төгрөг төлдөг болсон. Хотын захад байрладаг, орлого багатай зургаан нэрийн дэлгүүрт энэ мөнгөн дүн бага биш.

Бараг нүүрсээ авч галладаг юм билүү л гэж бодож сууна. Ямар цахилгааны өртөг өндөр болсон, тогны мөнгөө дийлэхгүй байна гээд барааныхаа үнийг нэмэлтэй биш дээ. Угаас нэмэгдсэн өртгөөр манай лангуунд ирж байхад тогны өртгөө дахин шингээвэл хэн ч худалдаа хийхгүй болно.

Видео:


Тооцоолол

Өнөөдрийн байдлаар цахилгааны үнэ тариф

  • 1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 150 квт.ц хүртэлх хэрэглээг 98,40 төгрөгөөр, үүн дээр Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф квт тутамд 11.88 төгрөг
  • 151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээг 118,20 төгрөгөөр
  • ахуйн тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг 350 квт цагаар тооцох бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 11.88 төг  квт.цагийг цахилгааны тариф дээр нэмж тооцдог байна.

Аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тариф

  • 1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 128.50 төгрөгөөр

Хэрвээ хоёр тарифт тоолууртай бол

  • Өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь 104.30 төгрөгөөр  / өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/
  • Орой, шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр  /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл /

Хэрвээ гурван тарифт тоолууртай бол

  • Өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь  128.50 төгрөгөөр / өглөөний 06.00 цагаас оройн 17 цаг хүртэл/
  • Оройн хэрэглээ  209.80 төгрөгөөр /оройн 17 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл /
  •  Шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр / шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл / тооцно.

Дээрх үндсэн тариф дээр суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж бүхий 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамдаа 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж тооцох аж.

Өөрөөр хэлбэл та сард 150 квт хүртэлх цахилгаан ашигладаг гэж үзвэл таны цахилгааны одоогийн үндсэн дүн 16 мянга 542 төгрөг бөгөөд 30 хувиар нэмэгдвэл 21 мянга 504 төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Харин дээрх зардлуудыг нэмбэл 150 квт хүртэлх цахилгааны сарын хэрэглээтэй, энгийн тоолууртай өрхийн 30 хувь нэмэгдсэн зардал нийт 28 мянга 254 төгрөг болно.

Сарын нийт цахилгааны хэрэглээ 151 квт цагаас өндөр буюу сард 250 квт цаг цахилгаан зарцуулдаг өрх одоогийн дүнгээр /зардал нэмэгдээгүй/ дүн 32 мянга 520 төгрөг төлдөг бол 30 хувь нэмэгдсэний дараа 42 мянга 276 болж өсөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Davaajargal
Davaajargal
2 сар 6, 2025 09:45

tgd tuluhgvi uwliin har hvitend hulduj vhehvv heden heseg huwaagaad l yaj iigeed tulj bnadag bayan tsatgalandaa tsahilgaanaar halaagaad bgn bish ter umhii shahm#l tvlshnees chn bolj vr hvvhdee horduulj ugaartuulj alahgvin tuld tsahilgaanaar halaaj yndangaa buulgasan shv muu nowshnuudaa

иргэн
иргэн
2 сар 6, 2025 09:52

Засгийн газар,Төр,,,,,,, Иргэдээ зориудаар Ядуур байлгах бодлого баримт�##�ж байна шүү дээ, Монголчууд босож тэмцэхээс өөр арга байхгүй,

Зочин
Зочин
2 сар 6, 2025 10:06

50 бэх мэх гэсэг п и з д а н уудыг цаазаар авб�##� таарна.

Зика
Зика
2 сар 6, 2025 11:47
Reply to  Зочин

50 бэх чинь Боловсролын сангаас 160к $ авсан, нүх болгонд мэдэгдэхгүй их ш ааж бг даа, үйлийн үр яаж дааж бн аа

Иргэн
Иргэн
2 сар 6, 2025 10:09

МАШИНЫ татвар хэд дахин,ЦАХИЛГААНЫ үнэ хэд дахин нэмэгдэж,улам ядуурах боллоо.

Bibi
Bibi
2 сар 6, 2025 10:43

3 han saya huniig tsalin nem3hgui baij ytaa, tog, avliga heel hahyyli geh meteer yadyy daramtad tamlan zovooh ene ulsiig suiruuleh daalgavartai gadni gar hul bolson zasgiun gazar bn

Иргэн
Иргэн
2 сар 6, 2025 11:50

Энэ тэнэг баячууд ЧОЙЖИЛСҮРЭН, ДОРЖХАНД, ТАВИНБЭХ нар л ард иргэдийг ядуурурах сонирхолтой байна. Үхэж д�##�д орцгоовол таарах новшнууд...

Зочин
Зочин
2 сар 8, 2025 13:55
Reply to  Иргэн

Цэнгүүн их гүйсэн шүү

Зочин
Зочин
2 сар 6, 2025 12:14

Одоо яахав дээ. Өгсөн сонголт чинь тэр

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:50

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 8, 2025 13:54

Сэлбэлзээд явсан Цэнгүүн авгай хаана байна?. Гарч ирээч

Зочин
Зочин
2 сар 9, 2025 08:52

нийтээрээ тогны мөнгө төлөхгүй эсэргүүцье

Bolor
Bolor
2 сар 9, 2025 18:12

Цэнгүүн гэгч биeэ үнэлэгч Их хурлын гишүүн болсноор ард түмэн үнийн дарамтанд орж, Цэнгүүн аавтайгаа нийлж Монголчуудыг сорон мөлжиж, хонжоо олж, баяжих боллоо.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:32

Олон жил хулгайч, авлигчин ардын намынханийг сонгуулиар сонгож толгой дээрээ тахиж ирсний чинь бас нэгэн үр дагавар энэ цах үнийн нэмэгдэл!

Холбоотой мэдээ

Back to top button