Нийгэм мэдээ
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цаг хүртэл хаана
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог орчимд өнөөдөр замын цэвэрлэгээ, өнгө асфальтбетон хучилтын ажил хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөжээ. Тус ажил нь Баянхошуу гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж байна.
Иймд тус чиглэлд зорчих жолооч нар замын хөдөлгөөний түр зохицуулалтыг анхаарна уу.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.