НИЙГЭМНийгэм мэдээ

"Бэлхэд баавгай үзэгдсэн" гэх дуудлагаар шалгахад нохой болох нь тогтоогджээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ны өглөө "Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 53-р гудамж, Хүүхдийн тоглоомын талбайд баавгай үзэгдсэн" гэх дуудлага мэдээлэл тус хорооны алба хаагчдад иржээ. Улмаар мэдээллийн дагуу онцгой байдал болон цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулахад баавгай биш нохой болох нь тогтоогдсон байна.

Улсын онцгой комиссын мэдээллээр "Өнөөдрийн байдлаар орон нутаг болон улсын тусгай хамгаалалттай газарт нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгджээ. Тэдгээрийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь нэмэгдсэн аж.

Мөн иргэдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор 11 аймаг, нийслэлд нийт 38 хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 20 баавгайг устгаж аюулгүй болгоод байгаа юм. Тухайлбал,

  • Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор 6-ийг аюулгүй болгосон)
  • Сэлэнгэ аймаг: 6 баавгай, (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
  • Хөвсгөл аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
  • Дархан-Уул аймаг: 3 баавгай, (2 хорогдол) төмөр замд дайруулсан
  • Увс аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
  • Завхан аймаг: 3 баавгай (одоогоор 2- аюулгүй болгосон)
  • Төв аймаг: 3 баавгай (одоогоор 2-ийг аюулгүй болгосон)
  • Нийслэл (Улаанбаатар): 3 баавгай (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)
  • Архангай 3 (одоогоор 1-ийг аюулгүй болгосон) буюу одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай, Нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг аюулгүй болгосон байна.

Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна. Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн ордонд баавгай үзэгдлээ гсн нь Женко байжээ, кх кх кх

Холбоотой мэдээ

Back to top button