ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Хөл хорионд байгаа иргэдэд үйлчлэх зорилгоор “робот” машин бүтээжээ

БНХАУ-д ковид-19 буюу шинэ коронавирусийн халдвар тархаж, онц байдал зарлаад байгаа билээ. Тиймээс хөнгөн болон хүнд шатны бүхий л өвчтөнийг эмнэлэг болон тусгаарлах байруудад байрлуулан, хөл хорио тогтоогоод байгаа.

Иргэдийг цугларах, хүрэлцэх цаашлаад вирусийн өвчин авахаас сэргийлж эмнэлгүүдэд хүргэлтийн робот машиныг нэвтрүүлээд байна. Ингэснээр хөл хорионд байгаа иргэд хоол хүнс болон шаардлагатай зүйлсийг уг робот машины тусламжтай зөөх юм.

Эмнэлэг гэлтгүй вирусийн голомт болсон Ухань мужид иргэддээ үйлчлүүлэхээр гудамжаар хүргэлт хийдэг машиныг нэвтрүүлээд байна.

Ингэснээр хүний оролцоогүйгээр ямар нэг бараа бүтээгдэхүүнийг айлын гэрт хялбархан хүргэх боломж нээгджээ.

ЭХ СУРВАЛЖ: xinhua news agency

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button