ЭРҮҮЛ МЭНД

Мартаж үл болох 1918 оны ТАХАЛ

Дэлхийн нийтэд аюулын харанга дэгдээгээд буй COVID-19 вирусээр амиа алдагсдын тоо мянга хол даваад байна. Гэхдээ коронавирус дэлхий дахиныг хамарч буй халдварын анхны тохиолдол биш.

Хүн төрөлхтний түүхэнд гурван том тахал дэгдэж байжээ. Эдгээрийг дурьдвал:

  1. 1918-1919 оны Испани томуу (H1N1) – 50-100 сая хүн нас барсан.
  2. 1957-1958 оны Азийн томуу (H2N2) – 2 сая хүн өөд болсон.
  3. 1968-1969 ХонКонг томуу (H3N2) – 1 сая хүн бурхан болсон.

Үүнээс гадна 2009 онд томуугийн цар тахал үүсгэсэн вирус нь хүний ханиадны вирус, шувууны ханиадны вирус, гахайн ханиадны вирусийн ген нийлэн мутацилагдан томуугийн шинэ төрлийн H1N1 вирусийг үүсгэсэн гэж үздэг. Тэгвэл 100 гаруй жилийн өмнө мөн H1N1 томуугийн тахал нь түүхэн дэх хамгийн аюултай тахал болж байв. Энэ нь шувууны гаралтай H1N1 вирусийн улмаас үүссэн гэдэг.

Испани ханиадны анхны давалгаа 1918 онд Баруун Европыг нөмөрсөн юм. Зургаан сард Испани ханиадЭнэтхэг болон Скандинавын орнуудад хүрчээ. Гэтэл өвчин гэнэтхэн алга болж дэлхий тэр чигээрээ уужим амьсгалав. Гэвч вирус мутацид орж намар нь дайралтаа дахин эхэлсэн байна. Испанид намрын гурван сарын дотор 300 мянга, АНУ, Германд 600 мянга, Энэтхэгт таван сая хүн нас баржээ. 1919 оны хоёрдугаар сар гэхэд Испани ханиад Австрали болон Номхон далайн орнуудад хүрчээ.

Тус вирус нь дэлхий даяар тархан нийт 550 сая хүнд халдварлаж, 50-100 сая хүн нас барсан байна. 50 сая гэдэг нь тухайн үеийн дэлхийн хүн амын таван хувь юм. Энэ нь дөнгөж дуусаад байсан дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүний тооноос даруй 10 дахин их гэсэн үг.

Үүнээс 5-аас доош насны, 20-40 насны, 65-аас дээш насны хүмүүст нас баралт өндөр байжээ. Эрүүл тэр дундаа 20-40 насны хүмүүсийн нас баралт өндөр байсан нь энэхүү тахлын гол аюул байв. 1918 оны H1N1 вирусийг судалсан ч үүнийг маш их хор хөнөөлтэй болгосон шинж чанарыг нь тогтоож чадаагүй байна. Тухайн үед томуугийн халдвараас хамгаалах вакцингүй, халдварыг эмчлэх антибиотик эмчилгээгүй байсан тул дэлхий даяар эмийн бус аргаар тусгаарлах, хорио цээр тогтоох, хувийн ариун цэврийг сахих, ариутгал халдваргүйжүүлэх бодис ашиглах зэргээр хязгаарлалт хийж байжээ.

Үүнээс үзэхэд “COVID-19” буюу коронавирус нь манай улс, цаашлаад дэлхийн улс орнуудад улам тархахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Хэдийгээр 1918 онтой харьцуулахад техник технологи өндөр хөгжсөн хэдий ч бид тайвширч болохгүй.

ЭХ СУРВАЛЖ: ДЭМБ, Номхон Далайн Баруун Бүс “Халдварт өвчний тандалт ба хариу арга хэмжээ” тайлан, cdc.gov

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэбилэг
Эрдэнэбилэг
2020-02-15 14:03

Манай улсыг уг нь тойроод л байдаг юм даа.

зочин
зочин
2020-02-15 14:05

100 жилийн давтамжтай Тах�##� дэлхий нүүрлэж байна

jj
jj
2020-02-15 16:00

50-100 say hungedeg arai t1 intarval uu gui yu? 50say hunii helbelzel. medeeleleee nygtalsan ni deer bhaa

Холбоотой мэдээ

Back to top button