ЭРҮҮЛ МЭНД

ЦЕГ: Чингэлтэй дүүргийн иргэн Г худал дуут мессеж тараасныг тогтоон, шалгаж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу ковид-19 халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлж буй ажлуудын тухай иргэдэд ээлжит мэдээлэл хийлээ.

Тус мэдээллээр иргэд өөрсдийн ухамсаргүй байдлаас болж албаныханд худал мэдээлэл өгөх, сошиал ертөнцөөр ташаа мэдээллийг тараах түүнээс үүдэж олон иргэний амь нас аюулд учрах эрсдэлтэй тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг холбогдох мэргэжилтнүүд хүслээ.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг хувийн ариун цэврийг сахих, амны хаалтыг зүүж хэвших, өвчлөл гарсан улс орнууд руу зорчихгүй байх, олон нийтийн газраар аль болох үйлчлүүлэхгүй байхыг сануулав.

Энэ тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П. Эрдэнэбат:

Худал мэдээлэл тарааж нийгэмд үймээн самуун дэгдээж байгаа иргэдийг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцно. Одоогоор 10 гаруй худал мэдээллийн эзэн холбогдогчийг илрүүлэхээр ажиллаж байна. Түүнээс нэг иргэнийг тодруулсан. Яг одоо хяналт шалгалтын явцад явж байгаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү:

Сүхбаатар аймаг болон замын үүд суманд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. Баян-Өлгий аймагт илэрсэн сэжигтэй тохиолдын хариуг шалгаж байна. Япон улсаас ХӨСҮТ-д шинээр 1000 оношлуур нэмэгдэж ирсэн.

ДЭМБ-ийн мэдээллээр, ковид 19 өвчний шинэ тохиолдол 15346, нас баралт 253, эдгэрэлт 671-ээр тус тус нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-13 13:59

arga hemjee avaa av.ogloo bosood msj r mdeelel avsan muuhai blaa

Холбоотой мэдээ

Back to top button