ДЭЛХИЙ

Халдвар авагсдыг өөр аргаар бүртгэж эхэлснээс хойш тоо 24 цагийн дотор 10 дахин өслөө

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ коронавирусийн халдвар авагсдыг БНХАУ-ын Хубэй мужийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөр аргаар бүртгэж эхэлсэн юм. Тэдний тайлбарлаж буйгаар, үүний өмнө халдварын оношлуураар шинжилсний үндсэн дээр халдварласан өвчтнүүдийг тоолж байсан бол одоо илэрч буй шинж тэмдгээр нь бүртгэж байгаа аж.

Тэгвэл үүний дүнд Хубэй мужид шинээр халдвар авсан иргэдийн тоо өмнөх өдөртэйгээ харьцуулахад 10 дахин нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр /2020.02.12/ шинэ тохиолдол 1 638 байсан бол өнөөдөр 14 840 болсон байна. Мөн нас барсан хүний тоо бараг хоёр дахин нэмэгдэж 242 болоод байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Covid-19 вирусээр халдварлагсдын тоо дэлхий дахинд 60 062 болсон бол нас барсан 1 363, эдгэрсэн 5 680 тохиолдол байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: South Chine Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button